Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 16 аймагт шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Энэ жилийн малын шүлхий өвчлөл их байгааг албаныхан хэлж байна.
Тэгвэл энэ жил тус өвчний тархалтыг хумихад хичнээн төгрөг зарцуулсан талаар Мал эмнэлгийн Ерөнхий газрын Шилэн дансыг сөхөж үзлээ. Нийт 60 гаруй тэрбумыг энэ өвчний тархалтыг тогтоон барихад зориулсан байх юм. Гэтэл тархалт тамтгаа алдаж 16 аймаг хорио цээрийн дэглэмтэй байж байх.
Сүүлийн жилүүдэд мал эмнэлгийн салбарын зардал хурдацтай өссөөр байна. Тоо баримт сөхөхөд шүлхий өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн 2001 онд 3.4 тэрбум төгрөг байсан бол 2016 онд 28.3 тэрбум төгрөг болж нэмэгдэж үүний 8.7 тэрбум төгрөг нь шүлхий өвчний вакцинд зарцуулагдаж байв. Харин өнөөдөр Мал эмнэлгийн Ерөнхий газрын зардал хэд дахин өсөж, өнгөрсөн онд гэхэд зөвхөн шүлхий өвчинд 60 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Гэтэл өнөөдөр энэ өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж ТАВХАН аймаг "Эрүүл бүс" болж үлджээ. Ийнхүү төсөв томрох хэрээр энэ өвчний тархалт нэмэгдэж байгаад холбогдох албаныхан тайлбар өгөх биз ээ.
Ганцхан сард буюу өнгөрсөн оны есдүгээр сард ШҮЛХИЙ өвчний тархалтыг хумихаар дараах зардлыг гаргасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна