Өрсөлдөх чадвараар сүүл мушгисан Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ТЭРБУМТАН

Moderator
2022/01/27

Аймгуудын өрсөлдөх чадварыг танилцуулахад анхдагчийн өлгий нутаг Булган аймаг сүүл мушгив. Тус аймгийг Батбаярын Ариун-Эрдэнэ засагладаг. Өнгөрсөн онд аймаг нь сүүл мушгиж байх зуур Б.Ариун-Эрдэнийн хөрөнгө орлого сая саяар үржигдэж, хоёр компанийг 100 хувь эзэмшиж, хөрөнгө орлогоо нэмэгдүүлсэн байх юм. 

Бүр тодруулбал, Б.Ариун-Эрдэнэ Засаг ноён жилийн 493 сая төгрөгийн орлоготой. Хоёр орон сууц, нэг машины зогсоолтой. Эдгээрийн үнэлгээ НЭГ ТЭРБУМ хол давна. 197 сая төгрөгийн үнэлгээ бүхий Land Cruiser автомашинтай. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс хамгийн их анхаарал татаж байгаа нь ТАВАН тэрбумын үнэлгээ бүхий мал. Тодруулбал, Б.Ариун-Эрдэнэ нь хурдан удмын 128 адуу, 338 үхэр, 325 ямаа, 420 хоньтой "мянгат малчин". Засаг ноёны үнэт эдлэл 600 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 

Мэдээллийн эхэнд дурдсанаар ЕвроАзи Жем ХХК, Лаки небула ХХК, ЭйЭсӨү ХХК гэх гурван компанитай. Үүний хоёр нь түүний 100 хувийн эзэмшилд бий. Ийнхүү төрийн өндөр албан тушаал хашихын хажуугаар түм бумаар хөрөнгөжиж байгаагийн нэгэн жишээ энэ юм.


Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.102
    2022/01/30

    Энэ одоо нутгаа хөгжүүлэх биш өөрийгөө хөлжүүлэх гэж гарч иржээ

    Хариулах
  • 202.9.46.43
    Өчигдөр

    Ардыг шулж мөлжсөн хөрөнгөндөө дэлбэрч тээрч үхэх вий дээ.

    Хариулах
  • 139.5.216.186
    2022/01/28

    Их л хурдан баяжсан нөхөр дөө!!!!

    Хариулах
  • 202.9.40.254
    2022/01/28

    Эд нар баяжиж л байвал тэр нутаг орон ард түмэн юу юм бэ?Тэгж байшаад нэг тэсэрнээ гайгүй

    Хариулах
  • 202.9.46.95
    2022/01/27

    Харваажын хужаа бна муу новшыг бууд

    Хариулах
  • 202.126.89.64
    2022/01/27

    Энэ сайт Батэрдэнэ гишүүний төлбөртэй сайт уу жинхэнэ хогийн хүн чинь Батэрдэнэ Булганы ЖДУ г хулгайлсан

    Хариулах
  • 202.126.89.64
    2022/01/27

    Сайн тамирчин байсан гадаад дотоодгүй танил ихтэй тэгээд ч хүний итгэл даасан хүн хаана ч амжилттай явдаг

    Хариулах
    • 139.5.216.186
      2022/01/28

      Чи суганы үс нь үү?? Худлаа цаасан малгай өмсөж фэйсбүүкээр өөрийгөө рекламдсаар ажилаа аваад 2 жил боллоо !!!!Засаг дарга болоход сүүлд л байсан болоод урагшилсаар юм алга

  • 202.126.89.64
    2022/01/27

    Арчаагүй нөхдүүд өөрсдөө л хөдөлмөрл чадахгүй хэвтэж ,сайн тамирчин байсан итгэл хүлээж байгаа учраас ажил төрөл нь өөдрөг байгаа юм атаархахын оронд хөдөлмөрлө эрийн үнэртэй хүмүүсдээ

    Хариулах
  • 64.119.23.50
    2022/01/27

    айрагны өргөөнөөс цөм хийнээ одоо, төсөв нь батлагдчихсан

    Хариулах
  • 203.91.115.48
    2022/01/27

    Бас л нэг төрөөс төрсөн хулгайч луйварчин!!!. Монголд хулүгайч луйварчид авлигач нарт оноох цаазын ял хэзээ нэг өдөр бий болно гэдэгт итгэж байна. Цаазын ял хулгайч луйварчдад оноодог болсон цагт л Монгол улс хөгжинө.

    Хариулах
  • 66.181.161.115
    2022/01/27

    Хахсан баячууд төрд орох хэрэг бну

    Хариулах
  • 103.229.178.26
    2022/01/27

    Өрсөлдөх чадвараар сүүл мушгисан Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ТЭРБУМТАН ха ха шүлэг шиг гарчиг өгч :))))))

    Хариулах
  • 139.5.218.132
    2022/01/27

    Энэ одоо хүмүүс цуглуулж архидуулж байхаар ажилаа сайн хиймээр юмаа

    Хариулах
    • 150.129.140.69
      2022/01/27

      Энийг халаач огцруул бузар