“Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2021” судалгааны үр дүнг танилцууллаа.
Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг анх боловсруулж эхэлсэн цагаас хойш жил болгон ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг тэргүүлдэг байсан бол энэ жилийн хувьд Дорноговь аймаг 1-рт эрэмбэлэгдсэн нь онцлох үр дүн байлаа. Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд 2, 3, 4, 5-рт эрэмбэлэгджээ. Харин Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна.
Хэнтий, Сэлэнгэ аймгууд өрсөлдөх чадварын эрэмбээ хамгийн ихээр ахиулсан бол Дундговь, Өвөрхангай болон Увс аймгийн эрэмбэ хамгийн их буурав. Хэнтий аймгийн эрэмбэ ахихад эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн үр ашиг сайжирсан нь, Сэлэнгэ аймгийн эрэмбэ ахихад эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг сайжирсан нь нөлөөлөв. Дундговь аймгийн эдийн засгийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймгийн засаглал, менежментийн үзүүлэлтүүд, Увс аймгийн дэд бүтцийн үзүүлэлтүүд буурсан нь өрсөлдөх чадварын эрэмбэ буурахад түлхүү нөлөөлжээ.
Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн нийт 175 шалгуур үзүүлэлтээр гардаг нарийн тооцоолуур гэж болно. Энэхүү 175 шалгуур үзүүлэлтээс статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн 141 шалгуур үзүүлэлтийг ашиглан аймгуудын өрсөлдөх чадварыг эрэмбэлдэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
66.181.161.100
orsoldoh chadwar geed yu hutsaad baigaa ymbe bvh aimag ylgaagui adilhn arhichidaar dvvrsen baigaa nzre psda
Хариулах