Манлай уяач Х.Бат-Эрдэнийн төрсөн ах Х.Батбаасангаас Э.Эрдэнэбилэг гэх залууд шилжсэн “Монгол драй милк” ХХК Хөгжлийн банкинд 50.4 тэрбум төгрөгийн өртэй байна

Moderator
2022/01/25

Төрийн хөрөнгөд шимэгч хорхой шигддэг эрхмүүдийн нэрсийг байсхийгээд л сүр дуулиантайгаар зарладаг. Энэ жишгээр өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банк найдваргүй зээлдэгч нараа зарлав. 2011 онд Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх том төслүүдийг санхүүжүүлж, суурь хөрөнгө оруулалтад анхаарах зорилгоор Хөгжлийн банкийг байгуулж байв.  Тэгвэл яг одоо Хөгжлийн банкны ирээдүй маш бүрхэг болчихоод байна.   Өнгөрсөн хугацаанд гаргасан зээлүүдийн ихэнх нь чанаргүй буюу буцаан төлөгдөхгүй байгаа ангилалд оржээ.

Тэдгээр чанар зээлдэгчийн нэг хөгжлийн банкийг эрсдэлд оруулсан компанийн нэг бол “Монгол драй милк” ХХК. Энэ компанийн угшил гарал нь “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын манлай уяач Х.Бат-Эрдэнэ эрхэм. Тэрбээр уг компаниа төрсөн ах Х.Батбаасандаа 100 хувь эзэмшдэг эзэмшлийг нь авч өгөөд нэг их удалгүй Э. Эрдэнэбилэг гэх залууд шилжүүлсэн байдаг. 

Харин үүнийхээ дараа   тус компани нь хуурай сүүний үйлдвэрийг 60 суманд байгуулна,  60 цех барьж, малчдаас сүү худалдаж авч, япон технологиор боловсруулж, хуурай аргаар хатаасан сүү гаргаж авна гэх төслийг Хөгжлийн банкинд танилцуулж зээл авчээ. Энэ бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үед болж өнгөрсөн үйл явц. Маш хурдтайгаар зээлийн асуудал шийдэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.   Тодруулбал, “Монгол драй милк” ХХК нь нийт 29.2 сая хүртэлх ам.долларыг жилийн 9.75 хувийн хүүтэй, зургаан жилийн хугацаатайгаар зээл авах хүсэлтээ Хөгжлийн банканд өгч, маш хурдтайгаар шийдүүлсэн байдаг. “Монгол драй милк” ХХК нь Хөгжлийн банкаас 42.6 тэрбум төгрөгийн зээлийг 2017 оны тавдугаар сарын 16-ны өдөр авчээ. 

Харин өнөөдрийн байдлаар нийт зээлийнхээ 2.4 тэрбумыг төлсөн бол хуримтлагдсан зээлийн үндсэн өр болон хүүгийн төлбөр нь 50.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Өнөөдрийн байдлаар зээлийн хугацаа 40 сараар хэтэрч нийт төлөх зээлийн дүн 62.4 тэрбум болжээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.233
    2022/01/27

    LV geer bie oroorson hyatqduud suig yavaad bsn kkk haraad l bur tsaanaasaa haltar sanagdaj bilee kkk

    Хариулах
  • 197.211.58.130
    2022/01/25

    Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++23481157 99318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail .com цахим шуудангаар илгээнэ үү

    Хариулах
  • 103.212.119.147
    2022/01/25

    Ээж нь гэж солиотой эмгэн алтан малгай өмсөөд гүйгээд байсан

    Хариулах
  • 192.82.90.20
    2022/01/25

    эх нь алт зүүүгээд гүйгээд байдаг компани биз дээ өрөө төлөөч дээ алт үнэд орсон тушаагаач дээ

    Хариулах