УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг АТГ-аас хойшлуулшгүй 48 цагийн хугацаатай баривчлаад сулласан.
Тэгвэл уг баривчилгааатай холбоотой АТГ-аас мэдээлэл өглөө.
Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Н.Тэмүүлэн хэлэхдээ "УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, хуульд заасан үндэслэл тогтоогдсон тул 48 цагийн хугацаатай баривчилсан. Улмаар энэ хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах шаардлагатай гэж үзэж, прокурорт санал хүргүүлсэн. Прокурорын байгууллагаас саналыг хүлээн авч, эрүүгийн хэрэг үүсгээд мөрдөн шалгаж байна" гэлээ.
Сануулахад, түүнийг ачааны вагоны оочер, дараалалд өөрчлөлт оруулж, авилга, албан тушаалын хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргээр шалгаж байгаа юм.
Хоёр сарын өмнө Монголын төмөр замчдын эвлэлийн холбооноос Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Баяраа УБТЗ-ын Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцаг нар шударга бусаар хөрөнгөжсөн гэх асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Тухайлбал, Ж.Пунцаг УБТЗ-д таван жил ажиллаад Ланд 200 машин худалдан авсан нь үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа хэлбэр хэмээн хардаж байгаагаа илэрхийлж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна