Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болоход нэг долоо хоног үлдлээ. Энэ өдрүүдэд айл бүр цагаан сарын бэлтгэлээ базааж, зочдын гарыг цайлгах бэлгийн сонголтын асуудал эзэгтэй бүрийн “толгойн өвчин” болдог. Монгол Улсын 100 мянга гаруй айл өрх цагаан сарын баяраар тогтмол бэлэг бэлддэг гэсэн тоо бий. Эдгээр айлууд дунджаар 350-400 мянган төгрөгийн бэлгийг худалдан авдаг бөгөөд нийт 40 орчим тэрбум төгрөгийн худалдан авалт хийгдэн, иргэдийн сонголтын 80 хувийг БНХАУ-ын бараа бүтээгдэхүүн эзэлдэг гэх судалгаа 3 жилийн өмнө хийгдэж байжээ.
Энэ жил хил хаалттайгаас шалтгаалан бараа бүтээгдэхүүн хомс байгаа үед Петровис Групп анх удаа сар шинийн баярт зориулан шатахуун талоныг худалдаанд гаргалаа. Хотын төдийгүй орон нутагт оршин суугаа иргэдийн хувьд өдөр тутмын хэрэглээнд шатахуун багтдаг. Тиймээс ойр дотныхон, хамаатан садан, ахмад буурлуудтайгаа хүндлэн золгохдоо барих хэрэгцээт бэлгээр сонгоход тохиромжтой юм.
Петровисийн 5.000₮, 10.000₮, 20.000₮, 50.000₮-ийн үнэ бүхий 4 төрлийн сонголттой “Бэлэг бэлгийн дээд” БЕНЗИН ТАЛОН нь худалдан авалт тутамд 3%-ийн хөнгөлөлттэй юм.
Худалдаалах цэгүүд:
Энэхүү сар шинийн баярт зориулан гаргасан “Бэлэг бэлгийн дээд” БЕНЗИН ТАЛОН-оор Петровисийн аль ч шатахуун түгээх станцаар хугацаа хамаарахгүй үйлчлүүлэх боломжтой. Тиймээс бүх цаг үед үнэ цэнээ алдахгүй бэлэн мөнгөтэй дүйцэхүйц хэрэгцээт бэлэг юм.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
106.131.104.125
Yu soliorood bgaan tsagaan sar hiihgui
Хариулах