Улсын Онцгой комиссоос энэ жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг зохион байгуулахыг зөвшөөрөөд буй. Тэгвэл тус барилдаанд допингийн асуудалд холбогдсон бөхчүүдийг барилдуудах эсэх нь тодорхойгүй байсан бөгөөд өчигдөр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид энэ асуудлыг шийджээ. Тодруулбал, Монгол Улсын даян аварга Н.Батсуур, Улсын арслан Р.Пүрэвдагва нарыг энэ жилийн Цагаан сарын баярт зориулсан бөхийн барилдаанд БАРИЛДУУЛАХГҮЙ гэсэн шийдвэр гаргасан талаар эх сурвалж мэдээлэв. Харин тус барилдаанаас хойших барилдаанд оролцох боломжтой гэсэн шийдвэрийг гаргажээ. Ташрамд өгүүлэхэд, Монголын Үндэсний бөхийн холбоо нь энэ сарын 13-ны өдөр "Улсын даян аварга Н.Батсуурыг 2022 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр болох Улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаанд бүртгэн барилдуулж болно гэсэн шийдвэрийг гаргасан байдаг. Гэсэн ч энэ хэсэг бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, барилдааныг цуцалж, улмаар дээрх бөхчүүдийг сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд оролцуулах эсэх нь тодорхойгүй байсныг ийнхүү шийджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
66.181.191.126
Бөхийн биш боксын холбоо болчихвол таарсан сда-нууд .
Хариулах66.181.191.126
Боксын холбоо болиоч ээ. Чадлаараа түрүүлэх боломжгүй бөхчүүдийн шантаажинд орж ид барилдах залуучуудыг хориглож болохгүй ээ. Ер нь монгол бөхөд допинг гэж элэнцэг нь байдгийн. Хэдэн сайхан залуучуудынхаа сорьц, шинжилгээг гадаад явуулж монгол генийг яаах гээд ч байгаа юм билээ. Дээхнэ үед наадмын өмнөхөн хургаа засаж засааг нь идсэн бахчүүд л дүүрэн байсан ш дээ.
Хариулах59.153.87.32
Yu gj hutsaad bgam be
Хариулах