Гэрээсээ гараад сураггүй болсон ДӨРВӨН настай хүүг найман цагийн дараа олжээ

Moderator
2022/01/21

Ховд аймайгт гэрээсээ гараад сураггүй болсон хүүг дөрвөн цагийн дараа эсэн мэнд олсон байна.

Тодруулбал, тус аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Эхэн худаг” гэдэг газар тус сумын харьяат иргэн А-гийн хүү ДӨРВӨН настай А хүү өчигдөр үдээс өмнө 10:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон  байна. Ар гэрийнхний зүгээс оройн  19:20 цагт Онцгой байдлын албанд дуудлага мэдээлэл өгсөн байна. 

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид А /4 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Ховд сумын чиглэлд явж байхад нь орон нутгийн иргэд 20:05 цагт тус багийн “Шар хөтөл” гэдэг газраас эсэн мэнд олжээ. Хүү гэрээсээ 10 гаруй км-ийн зайнаас олдсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна