Төр төмөр нүүрээ харуулж чаддаггүй ТӨМӨРТЭЙН ордоос түүхийгээрээ хил давж буй баялаг, хэтэрхий хайран

Moderator
2022/01/20

Нэгэн иргэн уг зургийнг нийгмийн сүлжээндээ нийтэлсэн байна. Энэ бол Монгол Улсын шавхагдах нөөц баялаг. Ямар ч боловсруулалтгүйгээр буюу түүхийгээрээ хил давдаг эд.

 Яг үүнийг сүүлийн АРВАН жил маш идэвхтэйгээр өдөр шөнө өглөө оройг ялгалгүй БНХАУ руу зөөж байна. Энэ талаар Т.Ганболд нэгэн нэвтрүүлгийн үеэр "Төмөртэйн төмрийн хүдрийг Таван Толгойн кокс нүүрстэй хольж шатаагаад ГАН, БОЛД гардаг. Түүхий эдгүй Япон, Өмнөд Солонгос түүхий эд импортолж, ган хайлж хөгжилд хүрсэн. ГАН бол тусгаар тогтнол, хөгжлийн суурь. Тиймээс "түүхий" зарах нь эх орноо хорлож буй үйлдэл" гэсэн байдаг. Гэтэл үүнийг төр засаг мэдсэн ч мэдээгүй юм шиг дүлий оргиж, энэ зуур зөөсөөр, монгол баялаг багассаар байна.

Манай улсын хамгийн том төмрийн хүдрийн орд газар бол Төмөртэйн төмрийн хүдрийн орд.  229.3 сая тонны нөөцтэй. Одоогоос 15 жилийн өмнө стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан. Эдийн засгийн өндөр үр ашигтай бөгөөд Монгол Улс 40-50 жил ашиглах боломжтой.

Тэгвэл энэ орд газар өнөөдөр хэрхэн ашиглагдаж байгаа вэ? 

Энэ орд газар нь ХХБ-ны ЭЗНИЙ мэдэлд байна. Бүр тодруулбал, Төмөртэй, Төмөртолгой, Хуст-Уулын орд газартай нь 2011 онд м менежментийн хувьчлалаар “Кью Эс Си”  авсан. Энэ бол ХХБ-ны охин компани. Тухайн үед   орд газрынхаа техник технологийг нь шинэчилнэ, төмрийн хүдэр баяжуулна, ангижруулсан төмрийн үйлдвэр барина, хүдрийн орд газраас үйлдвэр хүртэл төмөр зам тавина гэсэн нөхцөлтэйгээр төрөөс их хэмжээний зээл авсан байдаг. Яг энэ амлалтаас хойш өдөр шөнөгүй  вагон вагоноор нь төмрийн хүдэр ачин, урд хөрш рүү зөөж байна. Энэ бол бодит, харамсалтай, харуусалтай үйл явц. Төр ч Сэлэнгэ аймгаас сонгогдсон төрийн түшээд нь ч таг чиг. Тэд мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлан өнөөдрийг хүрлээ....




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.41
    2022/01/24

    Хайран ч эх орон минь

    Хариулах
  • 75.170.154.223
    2022/01/23

    Хятадын эрлийзуудэд Монгол терийн бух эрх мэдэл, газар шороо, баялагаа алдсан хеерхийлэлтэй МОНГОЛЧУУД. ХЭЗЭЭ ЭХ ОРОНДОО ЭЗЭН БОЛНО ДОО!!!

    Хариулах
  • 66.181.161.96
    2022/01/21

    Мэдсэн мөртлөө мэдээгүй юм шиг явдаг бидний ч буруу эрх мэдэл эд баялагтаа цадчихсан нохойнууд ч бүр дийлдхээ болиждээ яандаа цөөхөн хэдэн монголчууд минь

    Хариулах
  • 202.55.188.97
    2022/01/20

    Bodhoor uur hurhin

    Хариулах
  • 66.181.182.243
    2022/01/20

    Авилга хахууль авсан бол тэд дуугүй байх нь мэдээж. Ашиг сонирхлын зөрчилтэй эх орноосоо урвагчид. Эх орноо тонон сүйтгэчихээд баатарын дүртэй, худал чалчихаасаа сийхгүй ноход.

    Хариулах