ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга асан Д.Нарангэрэл Омикрон хувилбарын тархалттай холбогдуулан хүүхдийн өвчлөл нэмэгдэж, энэ хэрээр хүндрэл их байгаа тул эцэг, эхчүүд юунд анхаарах ёстой талаар нийгмийн сүлжээндээ бичжээ.
Тэрбээр "Омикроноор 0-5 насны хүүхдүүд ларингит, хатгаа, менингитээр хүндэрч байна. Айлгах гээгүй анхааруулж байгаа юм шүү. Иймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ онцгой анхаарал халамж тавих. Үүнд:
1. Бага насны хүүхдийг дэлгүүр, худалдаа, олон нийтийн болон хоолны газраар дагуулж явахгүй байх,
2.Хүүхдийн хоолойг өглөө, өдөр, орой сод, давс (жамц давс бол бүүр сайн), тамидин зэргийн уусмалаар ээлжлэн 7-10 хоног сайтар зайлах, арчих,
3. Гарыг нь сайтар савандаж угааж сургах,
4. Хүүхдийн тоглоомыг давс, содтой усаар өдөр бүр угааж цэвэрлэх,
5. Хөнжил, гудсыг нь наранд тавих,
6. Өрөө тасалгааны цонхыг ээлжлэн өдрийн цагаар 10-15 минут нээж агаар сэлгэх, чийгтэй цэвэрлэгээ хийх,
7.Хүүхдийн хөтөвч, ОО-ийн өрөөг ахуйн хэрэглээний бодисоор өдөр бүр цэвэрлэх,
8. Хүүхдээ асрах, хөхүүлэхээс өмнө гараа сайтар савандаж угаах
9. Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх.
Хүүхэд гэнэт өндөр халуурах (38,5 түүнээс дээш), биеэр тууралт гарах, бөөлжих, хамар урвалын гурвалжин хөхрөх, амьсгаадах зэрэг шинж тэмдэг илэрвэл нэн ЯАРАЛТАЙ өрхийн болон эрүүл мэндийн байгуулагад хандаарай. Цаг алдаж огтоос болохгүй шүү.
Өнөөгийн байдлаас харахад ер нь сургуулийн танхимын сургалтыг 14 хоногоор хойшлуулж цахимаар оруулах нь зүйтэй санагдана" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
192.82.87.105
тусчихсан хүүхдүүдээ хэрхэн эмчлэх вэ?
Хариулах66.181.161.2
хаана наранд тавих юум юун цонхоо 20 минут онгойлгох утаагаар агаар сэлгэх үү амьдралаас дэндүү хол байна одоо цаг үeд авгай минь
Хариулах