Баян-Өлгий аймгийн дулааны станцын зуух бууджээ

Moderator
2022/01/19

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан 4 дүгээр багт аймгийн Дулааны станцын зуух буудсан гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 19:06 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. 

Улмаар  аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 19:08 цагт очиход “ЭРЧИМ БАЯН-ӨЛГИЙ” ХХК-ийн дулааны станцын 4 зуухны нийлбэр халуун ус гарах хэсгийн гол шугам /П530/ буудаж, хагарсан байсныг шалгаж зөвлөгөө өгч ажиллажээ.

 Баян-Өлгий аймгийн “А” бүсийн нийт хэрэглэгчийн 98 хувийг дулаанаар хангадаг. Аймгийн дулаан 01.18-ны өдрийн 19:06 цагт зогссон, гагнуур болон засвар үйлчилгээг хийж гэмтлийг бүрэн засварлаж дуусган мөн өдрийн 22:29 цагт дулаан түгээж эхэлсэн.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна