Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг зогсоовол ТЭТГЭВЭР нэмэх боломжтой

Moderator
Өчигдөр 15 цаг 10 минут

Тэтгэвэр, тэтгэмж нэмэх төсөв санхүүгийн боломж байгаа эсэхийг Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлээ. 

Тэрбээр "Тэтгэвэр, тэтгэмжийг халамжийн бодлоготой уялдуулах ёстой. Бид сүүлийн хоёр жилд ковидтой холбоотойгоор халамжийн бодлогыг нэлээд тэллээ. Татвар, тэтгэмж, хүүхдийн мөнгөөр халамжийг нэлээд тэлсэн. Өмнө нь тэтгэврийг жилд 8 хувиар нэмдэг байсан бол ковидын хоёр жил тэтгэмж, хүүхдийн мөнгө, бусад халамжаар 20, 30 хувиар нэмсэн. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал 2022 оны төсөвт суутгагдаагүй.  Цаашдаа ковидын дараах нөхцөл байдал буюу халамж хүүхдийн мөнгө зогсвол нөхөөд тэтгэвэр тэтгэмжийг нэмэх боломжтой" гэжээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.88.226
    Өчигдөр

    Хүүхдийн мөнгөө зогсоосон ч болох

    Хариулах
  • 202.21.108.186
    Өчигдөр

    Тэр Ундармаа,Сумьяабазар болон бусад хулгайчуудаас НДС-н мөнгөө аваач ээ МАНгаруудаа

    Хариулах
  • 43.242.243.142
    Өчигдөр

    өөрсдийнхөө тансаглалаас хас

    Хариулах