Өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцсон юм. Бүр тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлсөн.
Үүний дараа МАН Удирдах зөвлөлөө хуралдуулж БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилохоор дэмжсэн юм. Тэгвэл тус яамны дэд сайдаар Б.Тулга томилогдоно гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад байна. Өнгөрсөн хаврын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн угшил нэгтэй МАН, МАХН нэгдсэн. Энэ нэгдлийн тохирооны нэг хэсэг бол МАХН, МАН-ын эрх мэдлийн бялуунаас хувь хүртэх. Энэ дагуу өнгөрсөн нөхөн сонгуулиар Н.Энхбаярын хүү Батшугар СХД-т нэр дэвшин УИХ-д суусан. Харин одоо Б.Тулга дэд сайдаар томилогдох нь.
Б.Тулгын хувьд өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын албыг тус тус хашиж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна