“Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Moderator
2022/01/18

Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр өнөөдөр (2022.01.17) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Тэрбээр, 2020 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 441,201 хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 227,527 нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Үүнийг өрхийн дундаж зарлагын хэмжээтэй харьцуулан авч үзвэл нийт ахмадуудын 60 орчим хувь нь 500,000 /таван зуун мянга/ төгрөг хүрэхгүй тэтгэвэр авч, нэг өрхийн хоёр өндөр настан нийлээд дээр дурдсан өрхийн дундаж зарлагын 50 хувьд ч хүрэхээргүй хэмжээний тэтгэврийн орлогоор амьдарч байгаа бөгөөд энэ нь улс орон, үр хүүхэд, хойч ирээдийнхээ төлөө насаараа зүтгэн хөдөлмөрлөсөн, тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудыг амьдралынхаа наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул тэтгэврийн зээл авч амьдарч байна. Монгол Улсад үйлчилж байгаа нийгмийн хамгааллын бодлого шинэчлэн өөрчлөгдсөөр байгаа хэдий боловч зорилтод бүлгийн иргэдийн амьдралын наад захын хэрэгцээг хангангүй, дутагдалтай байсаар байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ харилцан адилгүй, ялгаатай, Засгийн газраас амьжиргааны баталгаажих төвшинг тогтоосон мөнгөн дүнгээс дөнгөж дээгүүр байгаа байдал нь шударга, энэрэнгүй зарчимд суурилдаг манай улсын тэтгэврийн тогтоцоонд нийцэхгүй байгаагаас тэтгэвэр тогтоолгосон иргэдийн дийлэнх нь зээл авч, түүнийгээ төлж чаадахгүй насан эцэслэж байна гэж хууль хууль санаачлагч танилцуулав.

Мөн Монгол Улсын иргэдийн дундаж наслалт эрэгтэй 66, эмэгтэй 75 байхад иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлсэн нь олон жил хөдөлмөрлөж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэд тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэр авч чадахгүй эсхүл цөөхөн жил тэтгэвэр авахдаа зээлээс зээлийн хооронд амьдарсаар насан эцэслэж байгаа нь энэхүү хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлагатай байна гэв.

Энэхүү хуулийн зорилт нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч иргэд банкнаас тэтгэврийн зээл авсан боловч төлж барагдуулаагүй байхдаа нас барсан бол түүний тэтгэврийн зээлийг чөлөөлж, төрөөс чөлөөлсөн тэтгэврийн зээлийг банкинд олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа тул нийгмийн даатгалын газар болон банкуудад нэмэлт ажилтан шаардагдахгүй, нэмэлт үйл ажиллагаа явуулахгүй, нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн нас барсан зээлдэгч нийгмийн даатгалын шимтгзл төлсөн байдаг учир төрийн зүгээс үргүй зардалд тооцогдохгүй.

Хуулийн төсөл 5 заалттай бөгөөд өндөр насны тэтгэвэр авагч тэтгэврийн зээлд хамрагдаад түүнийгээ төлж барагдуулаагүй байхдаа нас барсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.215
    2022/01/18

    тэнэгтэж бхаар тэтгэвэр нэм зээл авж үхэхийг хүсэхгүй бн яахаараа ийм зээлтэй ядуу бх бодлогийг дэмждэг ядарцан сэтгэлгээтэй бдаг юм бэ

    Хариулах
  • 59.153.115.54
    2022/01/18

    Болиоч, тэрний оронд тэтгэврийг ижил хувиар адилхан бүх тэтгэвэр авагчдад нэм.

    Хариулах
  • 103.57.95.82
    2022/01/18

    За одоо баахан зээл аваад нас барна Өөрөө биш хүүхдүүд нь авч үрнэ Төр тэрнийг нь төлж өгнө гэнэ Энэ ёстой бүтэхгүй шүү Нөгөө тэтгэвэр тэглэдэг шиг юм болно Тэтгэврийн зээл тэглэх сургаар баахан хүн 15 аас 20 сая зээл авсан тэгээд 6 сая ыг засгаар төлүүлсэн Үнэндээ хүүхдүүд нь авдаг шүү дээ Огт зээл авдаггүй ахмадууд нь хамгийн ядуу нь болж таарсан шүүТэд 1 сая төгрөг авсан Нэг хэсэг нь 6 сая зальтай нь гэсэн үг Зальгүй нь 1 сая Ийм их зөрүүтэй өгсөн Одоо энийг давтах учир бүгд зээл авна шүү Үүнд орвол тэтгэврээ бага ч болов нэмээч

    Хариулах
  • 64.119.21.246
    2022/01/18

    Tetgevert garxad 5 jileer bodogdoj tetgever togtoodog baisaniig 7 jil bolgoj Ard irgediig xoxirooson Banknaas zeelex xugatsaag bagasgasan Dagaad zeeliin xemjee buursan Ard tumniig Undur xuutei BBSB uudruu xucheer shaxsan Uuniig xen xiisiin be Xurelsux l xiisen bizdee

    Хариулах
  • 192.82.73.116
    2022/01/18

    Тухайн үед Номтойбаяр нэмэгдүүлсэн шүү. Яаж үйлс нь бүтэх вэ дээ.

    Хариулах
  • 64.119.18.123
    2022/01/18

    Yadahnaa dood hemjee 500 aas deesh l bolgovol yadahnaa zeel avahgui shuu dee

    Хариулах
  • 202.126.88.197
    2022/01/18

    Заавал зээл автал нь ядуу амьдруулж байхаар тэтгэвэр нэмэх талаар яриач амьдад нь гайгүй амьдруулаач

    Хариулах
  • 66.181.161.72
    2022/01/18

    Зүгээр л тэтгэврийн насыг наашлуулж эр 55, эм 50 болгочихмоор байна даа.

    Хариулах
  • 64.119.22.19
    2022/01/18

    Зээл авсан л бол төлөх л хэрэгтэй Ийм утгагүй юм санаачилж байснаас амьд байхад нь тэтгэврийг нь нэм хангалттай нэм

    Хариулах