ХХЕГ-ын дарга Х.ЛХАГВАСҮРЭН, алслагдсан заставт очин найрлахдаа халдвар тараасан уу?

Moderator
2022/01/17

Иргэн бүр цар тахлыг хохирол багатай даван туулахаар эрвийх дэрвийхээрээ зүтгэж, хичээж байна. Гэтэл эрх мэдэлтнүүд зугаацаж, наргиж цэнгэж яваад жирийн албан тушаалтнуудад халдвар тараасан тухай мэдээлэл манай сайтад ирлээ. 

Учрыг тодруулбал, Хил хамгаалах ерөнхий газрын дарга,  бригадын генерал Х.Лхагвасүрэн нь Минжийн заставт энэ сарын 7-нд нэр бүхий УИХ-ын эмэгтэй гишүүдтэй очиж ажил байдлыг танилцуулсан байна. Ингэхдээ Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171” нисдэг тэрэг хөлөглөж, тансагласан байгаа юм. Түүний хувьд нэр бүхий эмэгтэй гишүүдийг заставт хоёр хонуулсан гэж байгаа.  Тус заставт зөвхөн нисдэг тэргээр очих боломжтой. Иймээс генерал, гишүүдийг дагуулан нисдэг тэргээр тус заставч, очин "цэнгэн хөгжилдсөн" байх нь ээ.  

Тэднийг явснаас хэдхэн хоногийн дараа тус заставт халдвар илэрч, өнөөдрийн байдлаар цэргүүд бөөнөөрөө халдвар авч харуул манаанд хүн дутагдах нөхцөл байдал үүссэн гэх мэдээлэл байна. Байгалийн сайхан бүрдсэн уг газарт эрхэм гишүүд тухалж, зугаалахдаа улсын хилийн халдашгүй дархан байдалд халдсан үйл явдал боллоо гэхэд буруудахгүй. Нэмж хэлэхэд УИХ-ын гишүүдийн багагүй хувь нь КОРОНАВИРУСТ халдвар аваад байгаа юм.

Ийнхүү төр шийдвэр гаргадаг ч түүнийг биелүүлэх ёстой албан тушаалтнууд үүнийг үл тоон халдвар тархах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа үйл явц өрнөсөөр. ХХЕГ-ийн даргын бүрэн эрх бол хэмжээлшгүйг дээрх нэгэн жишээгээр харж болох нь. 

37 дугаар зүйл. Улсын хил хамгаалах байгууллагын даргын бүрэн эрх

37.1.Улсын хил хамгаалах байгууллагын дарга нь улсын хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний удирдлагад ажиллана.

37.2.Улсын хил хамгаалах байгууллагын дарга нь хилийн цэргийн командлагч байна.

37.3.Улсын хил хамгаалах байгууллагын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан бүрэн эрхээс гадна доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

37.3.1.хууль тогтоомж, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний хүрээнд улсын хил хамгаалалтын бодлогыг хэрэгжүүлэх;

37.3.2.улсын хил хамгаалах удирдамж, хил хамгаалалтын үйл ажиллагааны талаар тушаал гарган, хэрэгжилтэд нь хяналт тавьж, хилийн цэргийн анги, салбарыг нэгтгэн удирдах;

37.3.3.улсын хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг хангах;

37.3.4.төсөв хөрөнгийг захиран зарцуулах;

37.3.5.улсын хил хамгаалалттай холбогдсон асуудлаар төрийн захиргааны төв байгууллага, аймгийн Засаг даргатай хамтран шийдвэр гаргаж хэрэгжүүлэх;

37.3.6.хуульд заасан бусад


.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.41
    2022/01/18

    Хар тамхи зөөж авчраа байлгүй. Заавал эмэгтэй гишүүд яагаад явах бодов

    Хариулах
  • 202.9.40.95
    2022/01/17

    Ugaasaa UIH gishuud.aimag sumdiin hurgan darga nar huuramch OK gesen tsaas naahaad evchin taraadag.Say shine onoor mun shagnal gj tumer tsraagaad Dornogovid zendee ihessen.Odoo ih hural zavsarlaad baahan hun buugnuulj 20.30.0 k gaa taraana.

    Хариулах
  • 192.82.74.52
    2022/01/17

    Хэнч өвдөнө.Ажилаа хийж болно гээд байгаа шүү.Зайгаа барь.одоо ковид яаж эдгээдэгийг хүн бүр мэднэ.санаа зоволтгүй.

    Хариулах
  • 203.91.115.39
    2022/01/17

    Ochij ochij minjiin zastabd ochidog

    Хариулах
    • 66.181.161.22
      2022/01/18

      Minjiin zastaw n haana bdagin bl