Салсан эхнэрээ зодож, амийг хөнөөгөөд зугтсан этгээдийг баривчилжээ

Moderator
2022/01/17

 Салсан эхнэрээ харгисаар зодож алсан этгээд хэргийн газраас зугтсан байсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн баривчилжээ.

Хэргийг тодруулбал, талийгаач 39 настай эмэгтэй Ш-ийн салсан нөхөр болох 31 настай М нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэрт нь ирж зодож амь насыг нь бүрэлгэсэн харамсалтай хэрэг гарсан байна. Сэжигтэн этгээд үл ялих маргаанаас үүдэн салсан эхнэрийнхээ нүүр, эрүү, толгойн хэсэгт мохоо зүйлээр олон удаа цохиж хүнд гэмтээсэн. Мөн гавлын ясанд гэмтэл учруулсан учраас талийгаач шархаа даалгүй нас барсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 121.164.98.192
    2022/01/17

    Арчаагүй эрчүүд олон болжээ. Тэжээлгэж амьдарч байсан биз. Тэжээгч үгүй болохоор ингэж байхгүй арчаагүй новш

    Хариулах
  • 202.9.40.21
    2022/01/17

    Чааваас даа иймэрхүү чадваргүй эр сүвтнүүд Монголоор нэг.Өөрөөсөө эгч хүүхэн олзолж тэжээлгэх гэтэл өмхий ханхлуулсан гарыг хаяад явчихаар ийм юм хийж ялтан болж байгаан.!!Сүйхээтэй эрчүүд бол эмэгчинээ дагуулж явдаг болхоос чирэгдэж амьдардагүй юмаа хөө!!!!Ээж шигээ хүнтэй сууна мууна гэж ярьдаг гарууд ч гэсэн, эрхтэн нь ажиллахаас өөр чадваргүй гарууд байдаг шүү охидуудаа.

    Хариулах