7-10 хоног гэртээ байх нь тархвар судлал болон эмнэл зүйн ач холбогдолтой

Moderator
2022/01/16

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл :

“Омикроноор өвдсөн хүнийг 5 хоногт бүрэн эдгэрнэ гэдэгт  эмч хүний хувьд эргэлзэх  л юм. Гэрээр хөнгөн өвдсөн ч  гэсэн 5 хоногт эмнэл зүйн шинж  тэмдэг багасах, бүдгэрэх төдий л  байх шиг байна. Ядаж л 7-10 хоног гэртээ байх нь тархвар судлал болон эмнэл зүйн ач холбогдолтой санагдана. Учир нь:

1.Гэртээ биеэ тэнхрүүлэх, дархлаагаа дэмжих,

2.Омикроны дараах хожмын хүндрэлээс сэргийлэх ( одоогоор  бүрэн судлагдаагүй хэдий ч их ядрах, сульдах, мартамтгай болох … зэрэг урхаг байна),

3.Ажлын байр болон хүн амын  хөдөлгөөн, нягтралыг бууруулах,

4. Халдвар дамжих эрсдлийг бууруулах ( омикрон бидний хувьд судлагдаагүй шинэ халдвар,  Анх- отгоны үед  бараг л өвчтөнүүдийн араа шүднээс нь коронавирус гарахгүй болтол нь шинжилгээ хийн эмчилж байсан. Мэдээж алдаа, оноо байсан ч шинэ халдварт хянуур хандах, )

Олон байгууллагын дарга, удирдлагууд “Омикрон” хөнгөн өвчин тул  гэртээ 5 хоносон бол эдгэрсэн, ажилдаа ир гэж их шаардаж байгаа юм байна. Уг нь ингэж хүн болгон эмч болж болохгүй л дээ. Харин ч өвдсөн ажилтанаа улам халамжлан анхаармаар. Ирээдүйд хөдөлмөрийн чадвар муутай, эмгэг хуучтай иргэдтэй болохгүйн төлөө  дор бүрнээ хичээх цаг үе ирээд байна даа.  Хамтын  хүчээр Омикроныг давна” гэв.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.48
    2022/01/16

    тийм шүү албан тушаалтанууд 5 хоноод ажилд оруулах сонирхолтой байгаа 5 хоногт зовиур хэвээрээ бна

    Хариулах
  • 66.181.161.121
    2022/01/16

    ямар эм сайн юм мэдэхгүй өрхийн эмнэлэгүүд мэдлэг бага өгөх эмээ ч мэдэхгүй бачуурмаар бна

    Хариулах