Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг сарын өмнө "Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй. Авлигатай хийх бидний тэмцэл зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээр хязгаарлагдахгүй, харин түүнийг ургуулж буй хөрс суурь, нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг устгахад чиглэнэ" хэмээн мэдэгдсэн.
Гэтэл төрийн бага дунд шатанд албан тушаалын хэргүүд шил шилээ даран гарч дарга нар хөлжсөөр байна. Нэгэн жишээг дурьдахад “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга Ч. Мэндбаяр тахал далимдуулж их хэмжээний мөнгийг халаасандаа хийсэн нь баримтаар ил болоод байна.
Тодруулбал, коронавируст халдварын нөхцөл байдлаас үүдэн 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс зарим ААН-үүд, айл өрхүүдийн өрхүүдийн ус, цахилгаан, хогны мөнгийг тэглэсэн. Үүнд шаардлагатай мөнгийг Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлсэн юм. Гэтэл Ч.Мэндбаяр нь “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ынхан айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цэвэр бохир усны нэхэмжлэл дээр илүү бичилт хийж, төрөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр АТГ-т шалгагдаж эхэлсэн байна. Үүнд ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяраас гадна УСУГ-ын дарга Ц.Төрхүү, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь нарын нэр яригдаж байгаа юм. Эдгээр хүмүүс бол айл, өрх, аж ахуйн нэгжийн цэвэр, бохир усны төлбөр дээр төлбөр нэмж бичиж, улсад их хэмжээний хохирол учруулсан байгаа юм.
Ийнхүү дарга нь нэр бүхий албан тушаалтнуудтайгаа нийлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, айл өрх, ААН байгууллагын усны төлбөл зохих дүнд илүү бичилт хийж төрөөс ХОЁР тэрбум гаруй төгрөгийг завшсан гэх асуудал өндрөө авч эхэллээ.
Гэвч эдгээр хүмүүс Ерөнхий сайд таны бодлого шийдвэрийг үл тоон албан тушаал эрх мэдэлтэйгээ зууралдсаар байгаа нь анхаарал татаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
43.242.243.245
одоо хүн гүтгэх эрэн эхлэсэн юмуу хаашаа юм арайл юмдаа тйи юмыг хүн үнэмших үү идүз өичэнд бичсэг мөнгөа надад өг гээд айл өохөөр яваад авчихсан болж бна уу энэ гүтгэгч наиыг учрыг хужлийнхан мтнь нэг ьийш нь болгооч тх хурал хууль санаачлаач
Хариулах192.82.76.242
Ер нь сонин шүү Усны суурь үнэ гэж авна За халуун ус хүйтэг ус гэж авна Бас ус халаасны төлбөр гэж авдаг
Хариулах202.131.249.14
ene odoo ali ertnii l sedev bn sh dee. barimt notolgoogui humuust hudlaa medeelel taivhaa boliochee
Хариулах49.0.141.80
Баримтгүй хүн гүтгэж багахан торгуулна гэж бодоод захиалгат мэдээ оруулаад захиалагчаасаа мөнгө авна гэж андуурав даа.
Хариулах202.9.40.247
Заяагүй хулгайчууд юмаа
Хариулах