Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог 188 мянган төгрөг эм тариандаа ч хүрэхгүй байна

Moderator
2022/01/12

"Эрхэм нандин сувд" ТББ-аас Засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхэд олгодог тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх асуудлаар ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-д шаардлага хүргүүллээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл  "Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй ээж аавууд нэгдсэн байна. Бид ямар нэгэн нам эвслийн шаардлагаар энд ирээгүй юм. Ямар нэгэн улстөрийн арга хэмжээ биш. Хүүхдийнхээ эрх ашгийн хамгаалахын төлөө зогсч байгаа шүү. Манай хүүхдүүдийн Монгол Улсад эсэн мэнд, аюулгүй орчинд амьдрах эрх нь хязгаарлагдаж байна.

 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тойрсон маш олон асуудал бий. Нийгмийн халамжийн үйлчилгээний тэтгэмж хангалтгүй байна. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авч буй тэтгэмж 188 мянган төгрөг. Энэ мөнгөөр амьдрах уу гэдгийг асуумаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог 188 мянган төгрөг эм тариандаа ч хүрэхгүй.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдтай хамтарч ажиллах ажлын хэсэг гарсан ч өнөөдрийн байдлаар ахиц дэвшил гараагүй учир ийнхүү шаардлага өгч байна. Засгийн газраас нааштай шийдвэр гаргахгүй бол бид энэ хүйтэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ авч гарч ирж тэмцэнэ, жагсана. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар НҮБ болон ХЭҮК болон гадаадад Монгол Улсын асуудлыг хөндөж тавина. Сард олгодог 188 мянган төгрөгөөр яаж амьдрах юм бэ. Асран хамгаалагч нар 123 мянган төгрөгөөр хүүхдээ асарч байна. Гэтэл цалингийн доод хэмжээ 420 мянган төгрөг байна. Ийм хэмжээнд хүргэхийг шаардана" гэлээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.197
    2022/01/14

    Бид нарыг улсад хэрэггүй гэж үзэж байна Даруйхан асаргаа болон эмний мөнгө нэм Эсвэл төр биднийг асрамжиндаа авч харах хэрэгтэй

    Хариулах
  • 64.119.25.221
    2022/01/13

    Дэмжиж байна

    Хариулах
  • 66.181.186.109
    2022/01/12

    Эм тариа байтугай 1 сарын пампарс ч авч хүрэхгүй байна

    Хариулах
    • 66.181.185.38
      2022/01/12

      байнгын асаргаанд буюу хэвтэрт байдаг хүмүүсдээ анхаарах төрийн цогц бодлого л хэрэгтэй байгаа юмаа. хбиргэн болон хүүхдээ асардаг эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхэлдэггүй учир төрөөс мөнгөө нэмүүлэх хүсэлт тавиад л ханш унаад л шаардлага тавиад байх уу? энэ хүмүүсийг ажлаар хангаад орлоготой сэтгэл зүйн хувьд амар тайван хамт олонтой болгоод асаргааны асуудлыг төр гэрээлэн гүйцэтгүүлэх үү? гэдэг нь төрийн чамбай шийдвэрээс шалтгаалах юмдаа. гэртээ байдаг асран хамгаалагчдын маань зарим нь хби, хб хүүхдийнхээ хамт гэр бүлийн хүчирхийлэлд байгаа ч юм уу хэн мэдлээ.