“Хүнс-Экспрес” ХХК-ийн чингэлэг ​шатжээ

Moderator
2022/01/11

"Нарантуул” худалдааны төвийн хашаан дахь “Хүнс-Экспрес” ХХК-ийн чингэлэг шатжээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Нарантуул” худалдааны төвийн хашаанд Чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 12:48 цагт хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан “Хүнс-Экспрес” ХХК-ийн чингэлэгт хүнсний бараа материал шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна