Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр сургуулийн багш Ж.Гэрэлмаа сүүлийн хоёр жилийн хугацаанд оймсоор хүүхэлдэй урласан 500 хүүхэлдэйгээ "Хүүхдүүд баярлуулаарай" хэмээгээд ХНХ-ын сайд А.Ариунзаяад хүлээлгэн өгчээ
Энэ талаар А.Ариунзаяа сайд "Уг нь бол оймсоор урласан зөөлөн тоглоом. Харахад хөөрхөн, барихад зөөлөн. Ийм 500 ширхэг тоглоомыг өнөө өглөө хүлээж авлаа. Зүгээр нэг тоглоом биш. Сэтгэл шингэсэн тоглоом. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр сургуулийн Монгол хэлний багш Ж.Гэрэлмаа балчир насандаа ахуйн осолд өртөж хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Гэвч бэрхшээлийг ялж чадсан бахархам эмэгтэй юм. Одоо бол гар урлалын бүтээлүүд хийдэг. Үндсэн ажлынхаа хажуугаар шүү дээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд урласан тоглоомуудаа хүүхдүүдэд бэлэглэж баярлуулахыг хүсжээ. Балчир насанд нь тохиолдсон таагүй явдал бусад хүүхдүүдэд битгий тохиолдоосой гэсэн түүний чин хүслийн илэрхийлэл болсон 500 тоглоомыг талархан хүлээж авлаа. Эдгээр тоглоом бэрхшээлийг давж гарах сэтгэлийн хүчийг бусдад өгөөсэй гэж хүсэж байна.Ж.Гэрэлмаа багш “Монголын сайхан бичигтэн – 2021” Улсын 25 дахь уралдааны бүтээлийн ангилалд энэ жил зүү ороож оёсон бүтээлүүдээрээ тэргүүн байр эзэлжээ. Өнгөрсөн жил “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнд оролцож Монгол Улсын Ерөнхийлөгчийн шагнал хүртэж байсан. Уран бичлэг, цаасан урлал, хатгамал гээд гар урлалын олон төрлийг эзэмшсэн Ж.Гэрэлмаа багшдаа сайн сайхныг хүсье. Таны сэтгэл шингэсэн тоглоомуудыг хүүхдүүдэд дамжуулж өгөх болно. Баярлалаа" хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна