Казакстанд байгаа монгол иргэн сураггүй алга болжээ

Moderator
2022/01/11

Казакстан улсын Алматыд байнгын оршин суудаг Монгол улсын иргэн Д энэ сарын 4-нд сураггүй алга болжээ.

Энэ талаар ГХЯ-ны хэвлэлийн албанаас тодруулахад "Казакстан улсын Алматы хотод байнгын оршин суудаг Монгол улсын иргэн Д нь нэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл гэртээ ирээгүй" талаар Казакстаны Нурсултан дахь ЭСЯ болон Алматы хотын Консулын газарт гэр бүлээс нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Казакстаны холбогдох байгууллагуудад алга болсон иргэний мэдээллийг тодруулж өгөх хүсэлтийг тавиад ажиллаж байгаа. 

Одоогоор жагсаал, цуглаанд оролцсон эсэх талаарх тодорхой мэдээлэл ирээгүй. Алматы хотод жагсаал цуглаанд оролцсон 6000 гаруй иргэний бүртгэлжүүлэх ажил Казакстанд өрнөж байгаа. Өөр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэв. 

Одоогийн байдлаар Казакстан улсад ажиллаж, амьдарч буй 4000 гаруй Монгол улсын иргэнээс жагсаал, цуглаанд оролцсон эсэх талаарх ямар нэгэн мэдээлэл Консулын газарт ирээгүй байгаа аж. 

Б.Бямбажаргал 

"Зууны мэдээ" сонин 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.122.154
    2022/01/11

    Байнга оршин суудаг гэхээр хоёр иргэншилтэй хасаг л биз.

    Хариулах
  • 202.9.41.24
    2022/01/11

    Дальчгар вэ!

    Хариулах
  • 66.181.189.215
    2022/01/11

    Дүйвээнд нь дэлгүүр ухах гэж яваад алуулаа байлгүй дээ

    Хариулах