Хоногт 3600 гаруй түлшийг цэгүүдээр борлуулж байна

Moderator
2022/01/10

БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, ЦЕГ, ОБЕГ, НМХГ, ЦУОШГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг өглөө. Энэ үеэр “Таван толгой түлш” компанийн борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт манай компанийн баруун бүсийн үйлдвэрийн нэгдүгээр цехийн хатаах төхөөрөмжид гал гарсан. Галын нөхцөл байдлыг тогтоохоор Нийслэлийн цагдаа, СХД-ийн цагдаагийн хэлтэс хамтран дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Бид нэгдүгээр цехийн нэг болон хоёрдугаар шугамыг ажиллагаанд бүрэн оруулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 617 борлуулалтын цэг ажиллаж байна. Үйлдвэрийн галаас нийлүүлэлтэд тасалдал үүсэхгүй. Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл түлшний үнэ 50 хувь хямдралтай хэвээр байна. Хоногт 3600 гаруй түлшийг цэгүүдээр борлуулж байна. Баярын өдрүүдэд нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.  МӨн 21 мянган тонн буюу Цагаан сарын баярыг дуустал ашиглаж хүрнэ. 6098 зорилтот өрхөд долоо хоногийн хэрэглээний түлш олгоно. Энэ ажлыг нийслэлийн Халамжийн газраас хэрэгжүүлнэ" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна