Таван ханатай гэр шатаж, ХОЁР хүн галд өртөж нас баржээ

Moderator
2022/01/07

Гэр шатаж, хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. 

Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... тоот  гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 07:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан иргэн Ө-ын  5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн 84  настай эмэгтэй  Ө,  36 настай эмэгтэй О  нар өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна