ОНӨААТҮГ-ын дарга Ч. Мэндбаяр​ гэгч улсаас хоёр тэрбум төгрөг завшсан уу?

Moderator
2022/01/06

Бүр нэг увиагүй, ууж идэж ханадаггүй, улс орноо боддоггүй дарга нар Монгол төрийг самарч байна. Тэдний нэг бол “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга Ч. Мэндбаяр гэгч. Цар тахлын хүнд цаг үед төрийн мөнгийг их хэмжээгээр нь хувьдаа завшсан гэх мэдээлэл редакцид ирлээ. 

Коронавируст халдварын нөхцөл байдлаас үүдэн 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс зарим ААН-үүд, айл өрхүүдийн өрхүүдийн ус, цахилгаан, хогны мөнгийг тэглэсэн. Үүнд шаардлагатай мөнгийг  Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлсэн юм. Гэтэл чоно борооноор гэгчээр “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ынхан айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цэвэр бохир усны нэхэмжлэл дээр илүү бичилт хийж, төрөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэг АТГ-т шалгагдаж эхэлсэн байна.

 Тодруулбал, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга нь нэр бүхий албан тушаалтнуудтайгаа нийлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, айл өрх, ААН байгууллагын усны төлбөл зохих дүнд илүү бичилт хийж төрөөс ХОЁР тэрбум гаруй төгрөгийг завшсан гэх асуудлыг АТГ мөрдөн шалгаж эхэлсэн байна. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.249.14
    2022/01/27

    ene hudal medeelel tabiad bgaa hun odoo bolio yahaaraa iim ih mongo ideh be bichih ymaa oloh ymaa tsaaguur shin hiih medeelel zondoo bn malnuudaa

    Хариулах
  • 202.131.249.14
    2022/01/27

    mendbayr idej uuh hun bishee. saihaan shaah ymaa

    Хариулах
  • 82.124.55.74
    2022/01/07

    Tiim baihaa chingeltei dyyrgiin erchim hych baingiin daramtlaastai tsar tahliiin yed mgyig dalimduulaad dituugaa telehgyi bol taslana gej daramtlaad heden ch udaa menge avchihlaa daa

    Хариулах