Арван дөрөвхөн удаагийн химийн эмчилгээнээс тавхан үлдээд байсан юм....Эмчилгээн дунд авсан хяналтын компьютер топографийн хариуг сонсох гээд эмчийн өрөөнд ортол эмч санаа алдаад, толгойгоо сэгсрэхийг хараад нэг бишдэж дээ гэж бодсон. Эмч "...танай охины хавдар сэдрээд уушги, элгэнд нь үсэрхийлсэн байна. Хүчтэй химийн эмчилгээний явцад дахиж гарч ирнэ гэдэг тун аюултай...эмчилгээг нь солихгүй бол ойролцоогоор хоёр сарын настай..." гэж хэлсэн. "Хоёр сарын настай". Энэ гурван үгийг сонсоод би бархиртал уйлаад нэг мэдэхэд хүлээлгийн зааланд гараад ирчихсэн шалан дээр сууж байлаа. "Амь авах гээд байгаа бол оронд нь миний амийг аваад, охиныг минь тайван орхиоч" гээд залбирч сууна.
Зураг, шинжилгээний хариунуудыг нь Солонгос уруу явуулж үзүүлэхэд "Вильмсийн хавдар" мөн байна, боломжтой бол Солонгост яаралтай ирж эмчлүүлэхийг зөвлөсөн.
Байраа гайгүй үнэ хүргэж зараад, зээлийн үлдэгдлээ төлөөд, хамаатан, садан, ажлын хамт олон, найз нөхдийн өргөсөн хандивтай нийлүүлээд охиноо аваад Солонгост ирж, эмнэлгийн карантинд байх хугацаанд охины маань зүүн бөөрийг бүхэлд нь хавдартай нь хамт авсан.
Цуглуулсан мөнгө маань хагалгааны дараах 6 сарын хими, 6 хоногийн туяаны эмчилгээнд хүрэхээр байсан ч хавдар сэдэрч, илүү хүчтэй эмчилгээнд шилжсэн тул одоогоор зөвхөн 2022 оны 01 дүгээр сарын эмчилгээнд хүрэлцэх мөнгө үлдээд байна.
Охинд маань 8-10 сарын химийн эмчилгээ, 3-4 удаагийн нарийн цацраг туяан эмчилгээ, 1 сарын өндөр тунт химийн эмчилгээ, үүдэл эс шилжүүлэн суулгах ажиллагаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд төлбөр нь ойролцоогоор 600 сая төгрөг болох тооцоотой байна.
Шинэ эмчилгээ хийж эхэлснээс хойш охины маань уушги дахь хавдрын хэмжээ 90%-иар багассан бөгөөд эмчилгээг бүрэн хийснээр гүйцэд эдгэх магадлалтай гэсэн сайхан мэдээтэй шинэ оноо угтаж байна.
Охины минь амийг аврах эцсийн найдвар болох эрчимт эмчилгээнд шаардлагатай зардлыг цуглуулахын тулд энэхүү хуудсыг нээлээ.
Халуун сэтгэлээр итгэлийн гараа сунгаж охинд минь амьдрал бэлэглээч хэмээн сайхан сэтгэлт та бүгдээсээ чин сэтгэлийн тусламж хүсэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна