Монголын рок попын ертөнцөд өөрийн содон хэмнэл, сонирхолтой өнгө төрхөөрөө хүч түрэн гарч ирсэн артист Балжка шинэ онтой зэрэгцэн “Чөлөөл” нэртэй уран бүтээлээ цацжээ. Залуусын дотоод ертөнцийг нээн харуулсан мэт сэтгэгдэл төрүүлэх энэхүү бүтээл нь Монголын анхны Electronic Music, Techhouse төрлийн дуу гэдгээрээ онцлогтой.
Артист Балжка уран бүтээлээсээ удаан хугацаанд завсарлага авсны эцэст өнгөрөгч 2021 онд “Passion” гэх бүтээлээрээ тэсрэлт хийж, урлагтаа “эргэн ирсэн” билээ. Артист залуугийн хувьд өдгөө 30 гаруйхан настай бөгөөд одоогоос 10 гаруй жилийн өмнөөс рок поп ертөнцөд амьд хөгжмийн “One way” хамтлагийн авьяаслаг басс гитарчин гэдгээрээ танигдсан Монголын шилдэг басс гитарчдын нэг юм. Түүний тоглодог байсан амьд хөгжмийн хамтлагууд дундаасаа анх удаа “Universe best Songs” наадамд оролцож, шилдэг оролцогчдын нэг болж байсан.
Урлагтаа өөрийн шинэ өнгө төрх, содон хэмнэлээрээ “цахиур хагалах” түүний бие даан гаргасан “Passion”, “Чөлөөл” зэрэг соло бүтээлүүдийг Youtube, Facebook, Instagram-ийн “Baljkamusic” хаягаар орж сонсоорой.
Сонирхуулахад, артист Балжка урьдынх шигээ зөвхөн гитар тоглохоо больж, өөрөө дуулдаг болсон байна лээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна