Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах 63 дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан.
Энэхүү харамсалтай үйл явдалтай холбоотойгоор талийгаачийн эхнэр "Миний нөхөр Улиастай орчимд самбарын хулдаас буулгах гэж байгаад мэргэжлийн бус жолоочийн алдаанаас үүдэн шатыг буулгах байтал дээшлүүлж тогны утсанд хүргэснээр нөхрийг маань тогонд цохиулж, амийг хохироосон. Иймээс хэрэг гарах үеийн камерын бичлэгийн олон нийтэд зарлахыг шаардаж, бие давхарч гэсэн амь насаараа дэнчин тавин суулт зарлаж байна" хэмээн мэдэгдэж, суулт зарласан.
Улмаар Шадар сайдын зүгээр бие давхар бүсгүйн суултыг зогсоож, ОБЕГ-аас талийгаачийн гэр бүлээс уучлал гуйж, холбогдох албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлсэн болохоо мэдэгдлээ.
Тэгвэл талийгаачийн гэрийнхний танихгүй гэж мэдэгдсэн эхнэр Ж.Одгэрэл өнөөдөр дахин хэвлэлд хандаж "Өнгөрсөн хугацаанд над руу маш их дайралт ирсэн учраас дахин хэвлэлд хандаж байна. Миний утсан дээр хэрэг болох үеийн бичлэг байгаа. Үүнийг олон нийтэд дэлгэж үзүүлбэл намайг хорино гэсэн. Би нөхрийнхөө амь үрэгдсэн шалтгааныг үнэн зөвөөр тогтоолгож, буруутай хүмүүст хариуцлага тооцуулмаар байна " гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
103.80.210.21
Анх нөхөртөө зодууллаа. Манай хадамууд миний аавын авч өгсөн байрыг заруулах гэж намайг зодлоо гээд зэвүүн яриагаар гарч байсан. Анх үзээд их өрөвдсөн. Тэр залуу ч шоронгийн хаалга татсан, ээж нь энэ ёстой аймар хүүхэн юмаа гээд өөр телевизээр гарч байсан. Нээх тоогоогүй. Саяны үйлдэлийг нь үзээд энэ хүүхнийг өрөвдөж байсандаа үнэндээ харамсаж байна. Гэнэ цайлган төрхтэй энэ охин. Зэвүүн яриа нэвтрүүлгийг үзээд одоо энэ хүүхний яриад байгаа зүйлийг сонсвол пээх гэдэг бодол төрнө. Эцэг эх нь энэ охиноо хараад ямар бодол төрдөг бол
Хариулах64.119.27.128
Ehner ni bishe , ene huuhen danda ingej eliirch yavdagiin
Хариулах68.106.93.14
Demjij baigaa Heregtei bol gudamjind garch demjine shuu Minii duu
Хариулах66.181.182.243
Зөв.Дэмжиж бна.
Хариулах