Төрийн бүтэц данхар байна, түмэн олны татварыг үргүй зарж байна гэх шүүмжлэл оргүй ч биш. Сүүлийн үед яам, агентлаг, газар бүр л данхар том бүтэцтэй хирнээ гол ажлуудаа тендер зарлаж бусдаар хийлгэдэг болж. Тэр нь "Зөвлөх үйлчилгээ авах" гэдэг сайхан нэртэй. Уг нь бол төсөл бичих, зөвлөгөө авах гэх мэт ажлуудыг хийчих чадвартай, мэдлэгтэй, мэргэжилтнийг ажиллуулах ёстой. Нэг үгээр тухайн газар, агентлагийн ажилтнууд эрхлэх асуудлынхаа хүрээнд хийчих чадвартай байх шаардлагатай гэсэн үг. Гэтэл тендер зарлаж, тусгайлан мөнгө үрж бусдаар ажлаа хийлгэдэг жишиг тогтчихлоо.
Хамгийн сүүлд гэхэд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 907 сая төгрөгийн "Зөвлөгөө авах” тендер зарласан байна. Тодруулбал "Зөөлөн бодлогын хүрээнд хийгдэх 5 бүлэг 28 зүйл бүхий бодлогын баримт бичиг боловсруулах, хууль тогтоомжийн шинэчлэлт хийх төсөл боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий хууль зүйн зөвлөх үйлчилгээ”-нд тус хөрөнгийг тусган тендер зарласан аж.
Ингэхдээ тендер шалгаруулалтын "Зөвлөх үйлчилгээ”-ний төрөл хэмээн тодотгосон байна. Түүнчлэн эл судалгааны төсвийг "Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалт”-аас гаргуулна гэжээ.
Сануулахад, тус газар нь өнгөрсөн долоо хоногт ч мөн энэ мэт төсөвт гамгүй хандаж 135 сая төгрөгөөр "Судалгаа хийх" тендер зарласан байв. Ийнхүү төрийн албаныхан ажлаа хийж чадахгүй, тендер нэрээр бусдаар ажлаа хийлгэж, төсвийн мөнгийг үрэн таран хийж байгаа нь оновчгүй, ойлгомжгүй байгааг хэлэх нь илүүц биз
Иймд "Зөвлөх үйлчилгээ" авахаар зарласан тендерийн мэдээг баримт болгон хавсаргав.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна