Аврагчид таван цаг ажиллаж, галыг унтраажээ

Moderator
2022/01/01

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн өглөөний 06:42 цагт Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын 4 дүгээр багт гал гарч байна гэсэн дуудлагаар Онцгой байдлын газрын алба хаагчид очиход айлын хашаанд хураалттай байгаа 1200 ширхэг өвс шатаж байжээ. Онцгой байдлын газрын 21 алба хаагч, 3 техниктэй 5 цагийн хугацаатай үүрэг гүйцэтгэж гарсан галыг бүрэн унтраав. Гал гарсан хашаанд байгаа 2 давхар өвлийн байшин, зуны амбаарыг галын аюулаас авран хамгаалсан байна. Мөн гал гарсан хашаатай залгаа "НИК" ХХКомпанийн шатахууны агуулахад гал алдахаас сэргийлжээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.120
    2022/01/01

    Яамай даа их эрсдэлээс хамгаалжээ онцгой байдлын нийт аврагчидад амжилт хүсий гал өөдөө

    Хариулах