Хүүхдүүдэд мөнгөн урамшуулал олгоно

Moderator
2022/01/01

Засгийн газрын 2021 оны 12-р сарын 31-ний өдрийн хуралдаанаар олон улсын тэмцээнд оролцсон хүүхдүүдэд мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцэж, “Мөнгөн шагнал олгох тухай” 404, 405 тоот тогтоол батлав.

 Ингэснээр

• 2021 онд Бүгд Найрамдах Чех Улсад зохиогдсон “Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаан”-д гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Есүй

• 2019 онд АНУ-д зохиогдсон Барток-Кабальевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд түрүүлсэн Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Найраг, Н.Саруул, Э.Энх-Ундрал

• Мөн сургуулийн сурагч, хоёрдугаар байр эзэлсэн Б.Аялгуу, Ж.Танан, Б.Хатунгаа, мөн сургуулийн оюутан А.Мандалноров

• Гуравдугаар байр эзэлсэн, мөн сургуулийн сурагч Э.Есүй, Ө.Оюу, Э.Энхлүүн нарт Засгийн газрын тогтоолоор мөнгөн урамшуулал олгохоор болов.

 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.118
    2022/01/01

    Яг зөв тэр нэг балай олимпын тамирчдын насан туршын цалинг цуцлаад хүүхдүүдээ урамшуул

    Хариулах