10 том хүн ХОЁР хүүхэд зорчиж явсан автомашин онхолджээ

Moderator
2021/12/30

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Асгат түрүүний-Эх” гэдэг газар  12 зорчигчтой суудлын автомашин авто замын хажуу руу унасан ноцтой осол гарчээ. Ослын улмаар зорчигчдын биеийн байдал хэвийн байгаа тухай дуудлагыг Онцгой байдлын албанд ирүүлсэн байна. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сум дундын Нэгдсэн эмнэлгийн эмч 20:52 цагт ангиас гарч 30 км зам туулан 22:10 цагт очиход Мөрөн сумаас Цагаан-Уул сумын чиглэлд 12 зорчигчтой /2 нь хүүхэд/ зорчиж явсан иргэн Т-гийн “Прадо-95” загварын суудлын автомашин онхолдсон байсныг 23:40 цагт татаж босгосон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна