Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын захирамжийн дагуу Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан, түүхийн дурсалт өв "Гоожингийн өндөр"-ийг хамгаалалтанд авч, газар эзэмших зөвшөөрлийг цуцаллаа.
Богдын Засгийн газрын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн анх бариулсан энэхүү байшинд Манжийн засаг захиргаа төвлөрч, хятадын гамин цэргийн штаб /Сийлэнпүүгийн яам/ байрлаж байсан үед энэхүү байр Сангийн яамны мэдэлд очиж, Сангийн яамны сургагч Козин ажиллаж амьдрах болжээ. Козин хэмээх нэрийг дуудахад бэрх тул монголчууд “Гоожин” хэмээн дуудах болж улмаар амьдарч байсан хоёр давхар сууц нь “Гоожингийн өндөр” хэмээн нэршсэн түүхтэй. Чулуун суурь, гадна дотно талдаа шавардлагатай, дүнзэн хана, модон хучилттай, төмөр дээвэртэй, түүх соёлын дурсгалт энэхүү байшинг Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 420 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан аж. Ингээд нэлээд хэдэн жилийн өмнө энэ байшинд Санхүүгийн техникумын үндсэн хөрөнгө байх үед суурьшсан есөн айл амьдарч байсан юм. Өнөөдөр бол уг байр гэр оронгүй хүмүүсийн оромж болоод байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.131.244.66
Манайх түүхэндээ ингэж л ханддаг, тун харамсалтай
Хариулах