Машинтайгаа мөс рүү цөмөрч орсон жолооч болон дөрвөн зорчигчийг авран хамгаалжээ

Moderator
Өчигдөр 09 цаг 48 минут

Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чулуутын гол”-оор гарахаар явж байсан суудлын автомашин голын мөсөнд цөмөрч живжээ. 

Энэ тухай дуудлага мэдээллийг Онцгой байдлын алба хүлээн авч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 110 км замыг туулан 07:46 цагт очиж, аврах ажиллагаа явуулсан байна. Тухайн иргэд нь Хөвсгөл аймгаас Архангай аймгийн чиглэлд иргэн О-ийн “Лексус”-570 загварын суудлын автомашинаар зорчиж явсан байна.  Улмаар “Чулуут” голын мөс цөмрөн орсон байсныг 8 цаг 34 минут ажиллан татан гаргажээ. Жолооч болон зорчиж явсан дөрвөн иргэний амь насыг ийнхүү авран хамгаалсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна