Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас энэ жилээс эхлэн "Онцгой үйлстэн" гэх шагналыг онцгой үйлс бүтээсэн иргэдэд олгож байхаар болжээ. Тэгвэл энэ жил "Онцгой үйлстэн" шагналыг бяцхан дүүгээ аврахын тулд дулаан гэх бүх хувцсаа түүнд өмсгөөд өөрөө нас барсан 10 настай охинд нэхэн олгохоор болжээ.
-Долоон настай эгч нь өөрийнхөө өмсч явсан дулаан гэх бүх хувцсыг дүүдээ тайлж өмсгөөд, өөрөө осгож нас баржээ-
Тодруулбал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт эгч, дүү хоёр төөрч, нэг нь осгож амиа алдсан харамсалтай хэрэг 2014 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр гарсан билээ. Долоон настай эгч нь өөрийнхөө өмсч явсан дулаан гэх бүх хувцсаа тайлж дүүдээ өмсгөөд, өөрөө осгож нас барсан харамсалтай хэрэг гарсан байдаг.
Тэгвэл бяцхан дүүгээ авраад өөрөө тэнгэрийн орныг зорьсон бяцхан охинд эл шагналыг нэхэн олгохоор болсон байна.
Сайхан сэтгэлт эгчийнхээ ачаар амьд үлдсэн С.Хонгорзул охин өдгөө Цагаанхайрхан сумын дунд сургуулийн долоодугаар ангид сурч байгаа аж. Түүний аав, ээж хоёр тусдаа амьдардаг болсон учир охин авга эгчийндээ амьдарч байгаа ажээ. Тиймээс ч ОБЕГ-аас охинд таван ханатай гэр бэлэглэхээр болжээ.
-С.Хонгорзул охиныг 18 нас хүрэхээр хуруу залгах мэс засалд орох боломжтой хэмээн эмч нар хэлжээ-
Ташрамд өгүүлэхэд, "С.Хонгорзул охин олон удаа хагалгаанд орж, баруун гарын дөрөв, хөлийн таван хуруугаа тайруулсан байна. Охиныг 18 нас хүрэхээр нь хуруу залгах мэс засалд орох боломжтой хэмээн эмч нар хэлжээ. Тиймээс аав болон авга эгч нар нь охины эмчилгээг бүрдүүлнэ хэмээн зүтгэж байгаа талаараа ярьсан байна. С.Хонгорзул охин том болоод сувилагч болох мөрөөдөлтэй гэнэ. С.Хонгорзул охины аав Ц.Сансарбаяр хэрэг гарсны дараа хэвлэлд өгсөн ярицлагадаа "Охин минь биднээс л ухаантай байж. Хөөрхий, хамаг хувцсаа тайлаад дүүдээ өмсгөсөн байна лээ. Тэгсний хүчинд дүүгээ авраад өөрөө тэнгэрт одлоо. Юу ч гэх вэ дээ, бидний үйлийн үр ийм байж. Эрлийнхэн охидыг олоход би өөр газар хайж явсан. Яг ямар байдалтай байсныг нэг бүрчилэн ярьж өгөөгүй. Харахад нүд халтирмаар л байсан байх даа" хэмээсэн байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
66.181.161.71
хөөрхий охид томчуудын алдаанаас болж тэнгэрт оджээ буян дэлгэрэг
Хариулах66.181.161.113
Яаасан хатуу тавилан туулж яваа бяцхан зүрх үхэлтэй нүүр тулаад хамгийн дотны эгчийгээ алдаад эцэг эх гэж эргүү хоёр төлөг нь бас хар амиа бодоод хоёр тийшээ хаяад явчихдаг!!!Бэтгэрч дуусаж байгаан байна л даа.Сэгсгэр ч гэсэн ээж минь гэж эх авгайн ганц охиноо чирээд явчихгүй дээ!!!
Хариулах