Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Хятад улс халдвар дамжихаас сэргийлэх зорилгоор Эрээн хилийн боомтоор гаргах экспорт, импортын ачаа барааг хүний (жолоочийн) оролцоогүйгээр явуулах, чингэлэг тээврээр татан авах, гаргах шийдвэр гаргасан. Энэ дагуу манай улс Эрээнтэй хиллэдэг Замын-Үүд боомт дээр чингэлэг тээврээр ачаа барааг татан авах, гаргах ажлыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд өнгөрсөн өдрүүдэд Эрээний боомтоор импортын ачаатай машинуудаа гаргалаа.
Одоо өнгөрсөн сараас эхлэн яригдсан чингэлэг тээвэр хэзээ эхлэх вэ? гэх асуулт хариулт нэхэж байна. Дундын бүс байгуулж, калмар байрлуулж, чингэлэг тээвэр гэгчийг эхлүүлнэ хэмээн МОНГОЛЫН ТӨР бүлт бүлт үсэрснээс хойш сарын нүүр үзэж байна. Дуншиж дуншиж нээгдсэн хилээр хэдэн ачаатай машинаа түрэхийг нь түрж арайхийж Монголын хил давуулсан. Хоёр сар хээр нар салхинд гандсан ачааг каргоныхон аманд багтсан үнээрээ худалдаа эрхлэгчдэд шахаж, худалдаа эрхлэгчид нь ард иргэдэд тэнгэрт тулсан үнээр бараагаа санал болгож байгаа дүр зураг үргэлжилж буй өдрүүд....
Одоо цаашид яах вэ? Хэзээ хүртэл тодорхойгүй байдал үргэлжлэх вэ? Үүнд хариулт өгөх ганц ч албан тушаалтан алга. Ганцхан хилийэн боомтын асуудлаа гурван сарын хугацаанд жин тан болгочихож чадахгүй төртэй, төрийн сайдтай ч байх гэж. Салбарын сайд нь ч ажил хариуцсан албан тушаалтан нь ч тэр...Ёстой нөгөө урагшгүй төрийн ухаангүй албаттайн үйл лайг ард түмэн үүрч байна...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
135.125.203.10
Халтар сайдаас болоод байгаа юм биш.
Хариулах135.125.203.10
Ганц Монгол биш дэлхий нийтээрээ коронагийн өмнө хилээ хаалгаад сөхөрч байна шүү дээ. Глобалчлагдсан энэ үед гадаад харилцаа, тээвэр ложистик бүгд дэлхий нийтийн хамааралтай болсон шүү.
Хариулах192.82.64.120
Энэ хүн мэддэг бол аль хэдийн хил нээгээд оруулахыг нь оруулчихсан байгаа. Цар тахал Хятад хоёроос бүх юм шалтгаалж байгаа шүү дээ. Заавал нэг хүнд буруу өгч байж сэтгэл амардаг юмуу хаашаа ч юмбэ дээ. Тэрний оронд үнэ хөөрөгдөөд байгаа нөхдүүдэд хатуу торгууль,шийтгэл ноогдуулмаар юм.
Хариулах202.9.46.172
Дэлхий нийтийг нөмөрсөн аюул занал, форс мажор, хард шипийн өмнө нэг сайд байтугай Монгол улс ч сөхөрч байхад нэг удаа ч сайн талаас ярихгүй юм аа. Ёстой л нөгөө Монголчуудын тамын тогооны үлгэр үнэн юм даа. Энэ хүн шиг ажил хэрэгч, шударга, зарчимч , ажлын төлөө төрсөн хүн ч одоо цагт ч тийм олон биш шүү, Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэгийг харуулах цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна. Халтар сайддаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хариулах