Өнөөдөр өглөө Говь-Алтай аймагт 5,1 магнинудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Moderator
2021/12/23

Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн “Яргайт” гэдэг газар энэ сарын 23-ны өдрийн 05:17 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Энэ тухай мэдээллийг Одон орон геошфизикийн хүрээлэнгээс ирүүллээ. Тус мэдээлэлтэй холбогдуулан аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна