Ерөнхий сайд өнөөдөр ЦАГААН САРЫГ цомхон хүрээнд хийх ҮҮРЭГ ӨГЧЭЭ

Moderator
2021/12/22

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны дараа хийсэн мэдээллийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сар шинийн баяр тэмдэглэхгүй, цомхон хүрээнд хийх үүрэг өгсөн байна. 

Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа " Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Ерөнхий сайд өнөөдөр бас нэгэн үүрэг чиглэлийг өглөө. XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн НЭГЭН 2022 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож байна. Цагаан сарын баяр ойртож байгаатай холбогдуулан Ерөнхий сайдын зүгээс энэ удаад төрийн золголт хийхгүй байх, айл, өрх, иргэдийг цомхон хүрээнд тэмдэглэх, өргөн хүрээнд нийтээр тэмдэглэхгүй байх зөвлөмжийг боловсруулж гаргах үүрэг чиглэлийг УОК-т өглөө" гэв.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна