Улсын начин Э.Энхбат эх орондоо өнгөрсөн бямба гарагт ирсэн бөгөөд Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.
Сануулахад, Олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз болох Улсын начин Э.Энхбатыг зодож, биенд нь хүнд гэмтэл учруулсан. Үүнээс үүдэн Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ-ыг зорьсон юм.
Гэвч өнгөрсөн найман сарын хугацаанд түүний биеийн байдал нь дээрдээгүй учраас эх оронд нь авчирсан билээ.
Тэгвэл Э.Энхбат начингийн эхнэр Б.Нандинцэцэг нийгмийн сүлжээндээ "Яагаад заавал ганцхан тархийг нь гэж 3 цохиод зогсохгүй. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан. Өнгөрсөн 8 сарыг яаж тэвчиж, нулимсаа залгиж өнөөдрийг хүргэлээ. Зөв хүн байгаад хохирдог хорвоо юм. Миний хань тэмцсээр бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно. Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юмаа" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.9.46.254
одоо гайхамшиг гэж байдаг бол эцсийн арга нь болж үлдэж дээ. хайран сайхан залуу, хайран сайхан гэр бүл??????? өдий 8 сар болоход Энхбат начны талаар муу хэлж байгаа хүн харсангүй. Хүнийг сайн муу явахад хов жив салдаггүй. Дандаа сайхан магтаалыг сонсож уншиж байлаа. Үнэхээр сайн залуу гэж итгэсэн. Хурдан ухаан орж эрүүл мэнд болоосой. Бурхан өршөөг.
Хариулах