Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хэд дахин нэмэгдсэн шатахууны чанарт иргэд эргэлзэж эхлээд байна. Иргэдийн зүгээс ердийн үеэс шатахуун зарлуулалт огцом нэмэгдсэн талаар нийгмийн сүлжээндээ бичиж байна.
Тухайлбал, нэг иргэн нийгмийн сүлжээндээ шатахуун хамгийн бага зарцуулдаг Приус 20 автомашины банкыг дүүргээд 250-300км яваад дуусаж байгаа талаар бичсэн байна. Дундажаар өвлийн улиралд Приус 20 автомашин банкаа дүүргэсэн тохиолдолд 500 км явдаг аж. Яг ийм жишээг маш олон иргэд цахим хуудаснаа бичиж эхэллээ. Мөн шатахууны чанараас үүдэн машинд нь эвдрэл үүсэж байгаа талаар ч хөндсөн байна.
Иймээс холбогдох газрууд шатахууны чанар аюулгүй байдалд анхаарах цаг болсныг сануулан хэлэх нь илүүц юм.
ШАТАХУУНЫ ЧАНАР ШАЛГАХ АРГУУД:
Нэг. Шатахууны чанарыг шалгахдаа цагаан цаасан дээр дусал шатахуун дусаагаад уустал нь ажиглаарай. Туршилтын дараа цаас цагаан болсон бол шатахуун сайн чанарынх гэсэн үг. Харин тослог мөр үлдсэн бол чанаргүй шатахуун байгааг илтгэж байгаа аж
Хоёр. Мөн шилэн саван дээр дусал шатахуун хийгээд асаахад шилэнд цайвар өнгийн ул мөр үлдсэн бол хог багатай шатахуун байна гэж үздэг аж. Хэрвээ шаргал өнгө үлдээсэн бол хог ихтэй шатахуун бөгөөд машины хөдөлгүүрийг гэмтээх эрсдэлтэй гэнэ.
Гурав. Бензинийг устай хольсон эсэхийг шалгахдаа бага зэргийн бензин шилэн саванд хийж дээрээс нь багахан марганц нэмнэ. Сайтар хутгаад гэрэлд хараарай. Хэрвээ марганцын талстууд уусаж бензин ягаан өнгөтэй болсон бол устай хольсон ШАТАХУУН аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна