ШУУРХАЙ: Улсын начин Э.Энхбат Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байна

Moderator
2021/12/20

Улсын начин Э.Энхбат эх орондоо ирсэн бөгөөд Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өглөө. 

Сануулахад, Олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз болох Улсын начин Э.Энхбатыг зодож, биенд нь хүнд гэмтэл учруулсан. Үүнээс үүдэн Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ-ыг зорьсон юм. 

Гэвч өнгөрсөн найман сарын хугацаанд түүний биеийн байдал нь дээрдээгүй учраас эх оронд нь авч ирэх шийдвэрийг гаргасан байна. Начин өнгөрсөн амралтын өдөр гэр бүлийн хамт БНСУ-аас ирсэн бөгөөд шууд Сонгдо эмнэлэгт хэвтэж, эмчилгээгээ үргэлжлүүлэхээр болжээ. 

Тэгвэл Монгол Улсын начин Э.Энхбатыг зодсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярын шүүх хурлын тов гараад байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021.12.23-ны өдөр Н.Түвшинбаярын урьдчилсан шүүх хурал товлогдоод байна. Уг шүүх хурлаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсвэл Н.Түвшинбаярын гэм буруутай эсэхийг шийдвэрлэх гэм буруугийн шүүх хурлыг товлох юм. Яллагдагч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн 11.1.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Уг зүйл ангиар хэрвээ шүүхээс Н.Түвшинбаярыг гэм буруутай гэж үзэн ял оноох бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм. 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.25.220
    2021/12/20

    Эвий дээ хурдан эдгээрэй үр хүүхдүүд хань аав эжж ах дүү нь хүлээж бгаа шүү

    Хариулах
  • 192.82.71.12
    2021/12/20

    Хөөрхий дээ амьд үхдэл болсон юм биш үү

    Хариулах
  • 66.181.161.26
    2021/12/20

    Ydaj 25 jil ogooch nasaar n xorisonch yadgn omno joxn oxin xvchinded zvger garj ire bzde nadax cn

    Хариулах
  • 64.119.16.71
    2021/12/20

    Eruul saruul bsan huniig iim hetsuu baidald hurgecheed 5-10 jil bhdaa yhawdee arai l bishee

    Хариулах