Ерөнхий сайдын Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулах амлалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал цэг тавилаа

Moderator
2021/12/20

Сарын эхэд Монгол Ардын намын Их хурлын нээлтэд Ерөнхий сайд ШИНЭ сэргэлтийн бодлогоо танилцуулсан. Энэ бодлогын нэг хэсэг бол Эрчим хүчний сэргэлт. Сүүлийн 30 жил яригдсан ч ажил хэсэг болоогүй дулаан, цахилгааны эх үүсвэрийг бий болгохтой холбоотой бодлого юм. Энэ бодлогын хүрээнд  Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусган, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллана хэмээн амлалт өгсөн юм.

Гэтэл Ерөнхийлөгчийн өнгөрсөн долоо хоногт ОХУ-д хийсэн айлчлалын үеэр хойт хөршийн төрийн тэргүүн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг бариулахгүй гэх байр сууриа тов тодорхой илэрхийлж, тунхаглалд багтаалаа. 

Тодруулбал, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН "Орос, Монгол хоёр улс цаашид байгаль орчныг хамгаалах чиглэлд чухал төслийг хамтран хэрэгжүүлнэ. Тухайлбал, ЮНЕСКО-гийн өв хэмээн бүртгэгдсэн Байгал, Тарь нууруудын өвөрмөц экологийн системийг бүрдүүлэх хил дамнасан гол мөрнийг хамгаалахад хамтран ажиллана" хэмээн мэдэгдлээ.

Ийнхүү эрх баригчдын Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулснаар баруун бүсийг дотоодын эрчим хүчээр хангах төлөвлөгөөнд ЦЭГ тавилаа. Асууда энэ цаашид яригдахгүй.  

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Монгол Улсын баруун бүс нутаг буюу Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрчим хүчний хангамжийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг урт хугацаанд баталгаажуулж, сэргээгдэх эрчим хүчийг энэ бүс нутагт хөгжүүлэх суурийг тавих төсөл байв.

Уг 90 МВт-ын станцыг Ховд голд барих судалгааг 1964 онд тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүд судалсан байдаг. Улмаар 2018 онд Монголын тал дахин судалж, уг станцыг барихаар болсон юм. Уг төслийг БНХАУ-аас Монгол Улсад олгох хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх бөгөөд ТЭЗҮ-гээр 288 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн. Гэхдээ тендерт шалгарсан компаниуд 271 сая ам.доллароор бүтээн байгуулахаар тохирсон бөгөөд барилга угсралтын ажил 61 сар үргэлжлэхээр төлөвлөсөн. Уг төлөвлөгөөг салбарын сайд өнгөрсөн есдүгээр сард танилцуулсан. Гэхдээ хойд хөршөөс хориг тавьсан учир энэ төсөл дахиж яригдахаар болж байна. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.71.247
    2021/12/20

    Бид нутгаа өгөхгүй шүү

    Хариулах
  • 192.82.71.247
    2021/12/20

    Худлаа битгий мэдэмхийрээд бай, юун эрчим хүчний бие даасан байдал вэ. Наадах чинь Бямбацогт, Хүрэлбаатар хоёрын мөнгө угаах төлөвлөгөө. Манай улс чинь бүс нутгийн супер грид байгуулаад эрчим хүчний интеграцид орцгооё гэж уриалж байгаа биз дээ

    Хариулах
  • 122.201.21.241
    2021/12/20

    Сайхан мэдээ байна

    Хариулах
  • 202.55.188.34
    2021/12/20

    Orsiin helsneer oros2 mundag2 gshaahaa bolio Ta nar durguich bai naizaasaa mungu zeelched teruugeeree hooloo gudardag l bzde Sergeegdeh erchim huch deereesn mongold heregtei ym bol tog yg l heregtei bhd chin hutsaad bhimaa bur

    Хариулах
  • 202.55.188.93
    2021/12/20

    Зөв. Хятадын зээлээр, хятад хүмүүс оруулж ирж, 5 жил бариулж Ховд аймгийг тэр чигт нь хужаажуулах хятадын бодлого давхар явагдаж байна.

    Хариулах
  • 66.181.161.29
    2021/12/20

    Маш олон хууль зөрчиж байгаа шүү эргэж хараад цуцлаад өөр эко станз байн түүнийг оруулж ирсэн нь зөв шүү

    Хариулах
  • 66.181.161.84
    2021/12/20

    Энэ төслөө зогсоох хэрэгтэй яагаад гэвэл маш олон хууль ч зөрчиж байгаа мөн хүний амьд явах эрх ч зөрчигдөж байгаа ан амьтан мод ургамал гээд түүхийн дурасгал маш олон зүйл шүү 60 хэдэн онд Оросууд ирээд судалгаа хийгээд явахдаа дахин давтагдашгүй газар нутаг гээд үнэлгээ тогтоогоод явсан гэж хуучжуул өвгөд яриад байгаа гэтэл эрх баригчид яагаад ингээд байдаг юм бүү мэд ерэн зогсоох нь зөв

    Хариулах
    • 202.55.188.34
      2021/12/20

      202.55.188.34 1 цагийн өмнө Orsiin helsneer oros2 mundag2 gshaahaa bolio Ta nar durguich bai naizaasaa mungu zeelched teruugeeree hooloo gudardag l bzde Sergeegdeh erchim huch deereesn mongold heregtei ym bol tog yg l heregtei bhd chin hutsaad bhimaa bur