Монголчуудад зодуулсан Солонгос иргэний хэргийг хариу авахын тулд хийсэн үйлдэл гэж тодотгожээ

Moderator
2021/12/17

Энэ сарын 6-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амьдардаг солонгос иргэнийг таван монгол иргэн зодсон хэрэг гарчээ. Энэ талаар тус улсын MBC телевиз "Солонгос иргэнийг ажлаа тараад явж байхад нь ямар ч шалтгаангүйгээр зодон, машиндаа суулган, авч явахыг завдсан байна. Энэ үеэр солонгос иргэнийг өмөөрөхөөр ирсэн хоёр нутаг нэгтэн нь мөн зодуулжээ. БНСУ-д зодуулсан 13 настай охины хэрэгтэй холбоотой, хариуг нь авахын тулд ийм үйлдэл хийсэн байж болзошгүй" гэсэн мэдээллийг бэлтгэжээ.  

Сануулахад, өнгөрсөн долдугаар сард БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа монгол охиныг зодож, хүчээр архи уулган, зургаан цаг өрөөнд нь хорьж, дарамталсан хэрэг гарсан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна