Ганцхан боомтын асуудлыг шийдэж чаддаггүй төртэй байна гэдэг эмгэнэлтэй. Энэ эмгэнэлт үйл явдлын шанг татагч нь салбарын сайд Л.Халтар гэх мэдээлэл цацагдаж эхлэв. Хариуцсан ажлаа хийж чадахгүй дээрээс нь дээрэмдэх ажлыг эхлүүлсэн талаар нийгмийн сүлжээнд бичиж байна.
Тодруулбал, нэг иргэн өөрийн цахим хуудаснаа "Эрээн Замын-Үүдээр өдөрт нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэх 50 ширхэг контейнер бүрээс 220 мянга төгрөг, сард 300 сая төгрөг, жилд 3,6 тэрбум төгрөг тээвэр хийхгүйгээр сул авч байх монополь эрхтэй "Үндэсний тээвэр корпораци" ҮТК гэж хэний компани байгуулагджээ. Чингэлэг тээвэр ер нь хэний санаа вэ? Сайд Л.Халтарын хамаарал бүхий компани ҮТК гэгчийн хувь нийлүүлэгч гэж үнэн үү? Засгийн газрын сайд холбогдсон авлигын маш ноцтой асуудал үүслээ дээ!!! Замын-Үүдийн гацааны шалтгаан энэ байсан байж болзошгүй боллоо!!! АТГ ажлаа хий!!!" гэжээ.
Тэгвэл Л.Халтар сайд та дараах баримтуудад нэн яаралтай тайлбар хийнэ үү? Үнэхээр таны хувь эзэмшдэг компани яагаад монополь байдалтай үйл ажиллагаа явуулахаар болчихов... Өнгөрсөн жилээс эхлэн карго тээврийн үнэ хэд дахин өсөж, бизнес эрхлэгчдийг хүнд байдалд оруулсан. Гэтэл дахиад ЗТХ-ийн сайд Л.Халтарын оролцоотойгоор үргэлжилнэ гэдэг бол эмгэнэл....Төр ард түмнийхээ төлөө шийдвэр гаргаж, тэдний эрх ашгийг хамгаалах ёстой. Гэтэл ард түмнээ дээрэмдэх ажиллагааг хийж байгаа нь харамсалтай. Яг энэ асуудлыг АТГ болон холбогдох хуулийн байгууллага анхааралдаа авч, асуудлыг шалгаж тогтоох шаардлага үүсээд байгааг сануулан хэлэх нь илүүц биз.








ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
64.119.23.230
Haltar chinii naiz chamtai erhuugiin togsoltiin Miigaa ynhan odoo jorlono miigaa bolson Enhjargal chin am al hoyrooroo zaligdag
Хариулах202.126.89.42
ene awilgachaa tataj awaad shalguulaachee hamag ymnii une osch duuslaa
Хариулах64.119.23.230
Ger bul ah duugeeree hulgaichiinhan
Хариулах202.9.46.28
Энэ нэг лайг огцруулах хэрэгтэй
Хариулах202.179.25.144
boon zovlon ,chezee neg chebiin boloch uu
Хариулах