Тогонд цохиулж нас барсан алба хаагчийн эхнэр Ж.Одгэрэл: ​Би 5 сарын 27-нд төрнө. Хүүхэд бид 2-ыг танихгүй чигээрээ тайван орхиж өгнө үү?

Moderator
2021/12/16

Энэ сарын 03-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах 63 дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан.

Энэхүү харамсалтай үйл явдалтай холбоотойгоор талийгаачийн эхнэр "Миний нөхөр Улиастай орчимд самбарын хулдаас буулгах гэж байгаад мэргэжлийн бус жолоочийн алдаанаас үүдэн шатыг буулгах байтал дээшлүүлж тогны утсанд хүргэснээр нөхрийг маань тогонд цохиулж, амийг хохироосон. Иймээс хэрэг гарах үеийн камерын бичлэгийн олон нийтэд зарлахыг шаардаж, бие давхарч гэсэн амь насаараа дэнчин тавин суулт зарлаж байна" хэмээн мэдэгдэж, суулт зарласан. 

Улмаар Шадар сайдын зүгээр бие давхар бүсгүйн суултыг зогсоож, ОБЕГ-аас талийгаачийн гэр бүлээс уучлал гуйж, холбогдох албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлсэн болохоо мэдэгдлээ. 

Тэгвэл талийгаачийн гэрийнхний танихгүй гэж мэдэгдсэн эхнэр нь өчигдөр нийгмийн сүлжээнд хадмуудынхаа гадаа авахуулсан зургаа дэлгэж, асуудалд цэг тавьж байгаагаа мэдэгдэв. 

Тэрбээр "Би 5 сарын 27-нд төрнө. Тэрнээс өмнө миний ханийн хэрэг шийдэгдэх байх гэж найдаж байна. Үүнээс цаашхи асуудлыг тэдэнд үлдээедээ. Би өөрийн чадах бүхнээ хийлээ. Хүүхэд бид 2-ыг танихгүй чигээрээ тайван орхиж өгнө үү? Хэзээ ч дахиж муугаар ч, сайнаар ч харъцахыг хүсэхгүй байна" гэжээ.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.200
    2021/12/16

    2 sar uyerheed yaj barag 4 .5nsartai huuhedtei bj taarhiin boloo.ene yostoi setgetsiin uvchtei bhaa.nuh nuhruu dahij huuhed turuulj chadhargu bolgolooged torni tsaana suulgaa bzde.

    Хариулах
  • 202.131.251.130
    2021/12/16

    oor huuhed orgoj avaad hudlaa yariad yavah vii dee. ehnii nohroo huchirhiilel uildsen gej shorond suulgaad, zodoj zulbuulsan uchir dahij huuhed toruuleh bolomjgui bolson geed baisan, taliigchtai 2 sar uyerheed 3 sartai jiremsen. zurag, odon medaliig gerees n avch zugtahdaa yahav. mongonii toloo yu ch hiihees butsahgui boljee.

    Хариулах
  • 103.57.95.230
    2021/12/16

    Сумтай хүүхэн.Жирэмсэн гэж худлаа ярьж чадах л шизотой шд

    Хариулах
  • 49.0.130.24
    2021/12/16

    Энэ хүүхэн эрүүл биш байхаа.Дандаа худал үнэн үг хэлнэ,жирэмсэн энэ тэр гээд үр хүүхдээ оролцуулсан асуудал дэгдээнэ.Ямар ёс зүйгүй муухай хүүхэн бэ.Болиочээ чи.Аймаар юм бэ.

    Хариулах
  • 202.179.25.144
    2021/12/16

    ene gej bas neg uchir n oldochgui bas l ovjin um schigee

    Хариулах