ОБЕГ: Гэргий болон ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт хүсэж байна

Moderator
2021/12/15

Энэ сарын 03-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах 63 дугаар ангийн алба хаагч цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан.

Алба хаагчийн албан бус ажилд дайчлагдан ажиллаж байгаад амиа алдсан гэдгийг талийгаачийн эхнэр мэдэгдсэн. 

Тэгвэл дөнгөж сая Онцгой байдлын ерөнхий газраас амиа алдсан алба хаагчийн асуудлаар мэдээлэл хийж байна

-Улиастайн эргэдэг уулзвар дээр байрлуулсан самбарыг буулгахдаа албан хаагч, харамсалтайгаар амиа алдсан. Юуны өмнө ОБЕГ-аас гэргий болон ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт хүсэж байна. Шадар сайдаас энэ хэрэгтэй холбогдуулан үүрэг чиглэл өгсний дагуу тухайн үед Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн дарга Д.Эрдэнэбат, захирагч Ганхөлөг болон үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид захиргааны шугамаар хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Талийгаачийн ар гэрийнхэнд нь хуулийн дагуу нэг удаагийн буцалгүй тусламжийг олгохоор ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна