Тогонд цохиулж нас барсан алба хаагчийн асуудлаар ОБЕГ мэдээлэл хийнэ

Moderator
2021/12/15

Тогонд цохиулж амиа алдсан алба хаагчийн асуудлаар Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр 15.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ. 

Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр онцгой байдлын албаны албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад тогонд цохиулж нас барсан. Түүний эхнэр Ж.Одгэрэл даваа гарагт мэдээлэл хийж,  талийгаачийн ар гэрийнхэн үхлийн шалтгааныг үнэн зөвөөр тогтоолгүй, мөнгө авахаар тохирсон гэх мэдээллийг хийж уг асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулаад буй.

Харин талийгчийн ар гэрээс өнөөдөр мэдээлэл хийж, Ж.Одгэрэлийн өгсөн мэдээллийг үгүйсгэсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна