Дөрвөн настай хүү гүний худаг руу унаж, энджээ

Moderator
2021/12/15

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тавантолгой багийн “Бунхан” гэдэг газар  гүний худагт хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Энэ тухай дуудлага мэдээлэл онцгой байдлын албанд өчигдөр  18:12 цагт ирсэн байна. Улмаар  аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 19:08 цагт очиж иргэн дөрвөн настай эрэгтэй Б 2.8 метрийн гүнтэй худагт унаж нас барсан байсныг 16 минут ажиллаж цогцсыг гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна