Ананд хүүгийн хоёр төрлийн хорт хавдрын эмчилгээ үргэлжилсээр байна. Гэвч түүний эмчилгээний зардал хасах руу орчин тул эмчилгээг шууд зогсооход хүрсэн байна.
Энэ талаар хүүгийн ээж нийгмийн сүлжээндээ "Ээж хүү хоёрт дахиад л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг нь болчихлоо. 6 удаагийн хими эмчилгээгээр дуусаасай гэж өдөр шөнөгүй залбирч, найдаж хүлээсэн юмсан.
Одоогоос яг 7 сарын өмнө ард түмэндээ би “хүүгээ заавал эдгээнэ” гэдэг амлалт өгөөд,та бүхнийхээ итгэлийг өвөртлөн Солонгос улсыг зорьсон. Өнөөдрийг хүртэл ээж хүү хоёр эрвийх дэрвийхээрээ зүтгэж, эрлэгийн элчтэй хэдэн ч удаа нүүр тулав…Та бүгдийнхээ л тус дэм, сэтгэлийн урмаар уйлмаар байсан ч нулимсаа залгиж, унамаар байсан ч шүд зуун босч, ээж хүн хүчтэй, зоригтой байх ёстой гэж өөрийгөө зоригжуулан үргэлж сайн сайхан зүйл бодож, зүтгэж ирсэн. Гэтэл одоо энэ хүртэл явчихаад эцсийг нь үзэж чадахгүй буцахвыдээ гэхээс үнэхээр айж байна" хэмээжээ.
Ананд хүүгийн эмчилгээний зардал -60сая вонн болсон тохиолдолд ЭМЧИЛГЭЭГ ШУУД ЗОГСООНО гэжээ...![]()
Хандивын данс:
Хаан банк - 5447233328 Цэцэгжаргал (эмээ)
Төрийн банк - 102700381773
Худалдаа хөгжлийн банк - 406084536 Ц.Даваа (ээж)
БНСУ дахь данс - 29540101236058 KB KOOKMING BANK DAVAA TSOGTBAATAR
Холбогдох утас: 95885102
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна