АТГ-аас өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. ОБЕГ-ын харьяа Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга Д.Түвшинтөгс, иргэн Л.Батням нарт холбогдох хахуулийн хэргийг тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэжээ.
Д.Түвшинтөгс нь улсын нөөцийн салбарт 200 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий өвс нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд уг тендерт оролцсон “Ану булаг” ХХК-ийг ялагчаар шалгаруулсны хариуд тус компанийн захирал Л.Батнямын эхнэрийн данснаас өөрийн эхнэрийн дансаар дамжуулан “Газрын төлбөр” гэсэн утгаар нийт 30.0 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байна.
Эрүүгийн 2038002770588 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд Д.Түвшинтөгсийг 5.4 сая төгрөгөөр торгож, 5 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, Л.Батнямыг 3.0 сая төгрөгөөр торгож, 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасчээ.
Яллагдагч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуульд авсан 30.0 сая төгрөгийг улсын орлогод төлсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна